Хотын төвийн өнгө төрхийг хадгалж үлдэх бодлого улс орнууд барьдаг юм. Москва хүртэл 80 оны олимпод зориулж барьсан Россия зочид буудлыг нурааж оронд нь Зарядье нэртэй гоё парк байгуулсан. Санкт-Петербург Газпромын Лахта-центр цамхагыг хотын төвийн үзэмжид нөлөөлнө гэдэг үндэслэлээр төвд бариулаагүй г.м. жишээ маш олон. Харин бид төвдөө машины зогсоолгүй цамхагууд барьж багширалдсаар.
Төв музейн барилгын хувьд цаг тухайд нь арчилж тордоогүйн улмаас нуранги болсон юм. Яг адилхан барилга болох СЭЗИС-ийн 1-р байр зүгээр байгаа. Гэхдээ СЭЗИС ч бас бүтэхгүй, үүдний амбаар шиг юм залгаад амжсан байгаа юм.
Хуучны барилгыг бузарлахдаа сайн л да манайх. Тэр "гэрэлт цамхаг"-ийн оронд хуучин зураг төслийнх нь дагуух шовх дээврийг нь байлга.
Бага тойрог доторх архитектурыг ядаж хадгалаад үлдмээр байна. Ийм байшин одоо барихаа байсан шүү дэ. Байгаагаа сэргээн засч өнгө үзэмжийг нь сайжруулах хэрэгтэй.
Гоё барилгууд эзэнгүйдэж нуранги болсны дараа газрын хөрснөөс арчиж амьгүй том хайрцаг барьдагаа болих хэрэгтэй.
Тордох юм бол гоё байлгаж болдгийн жишээ - Герман элчингийн байр.
Хүүхдийн номын санг яалаа? Ямар хөөрхөн цэцэрлэг, муурын байшин шиг барилга байлаа. Одоо TDB-гийн байшин.
Үнэхээр шинээр барих хэрэгцээ шаардлага гараад байгаа бол ядаж МУИС-ийн номын сан шиг архитектуртай байшин барих хэрэгтэй.
Нийслэлийнхээ улаан төвд Нарантуулын барилга шиг учир нь олдохгүй дөрвөлжин байлгамааргүй байна үнэндээ.
За Урт цагаан бол тусдаа сэдэв.
Нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулвал бараг дээр.
Бичиг бичээс, хаяг зэргийг ч хамгаалмаар санагддаг. Соёлын өв шүү дэ тодорхой хэмжэний. 120 мянгатын АТС Автомат телефон станц гэсэн бичгийг хуулаад хаячих вий гэж санаа зовоод л байдаг.
No comments:
Post a Comment