27 June 2021

Бетон цэцгийн сав

UPD 2021.06.27 17:50
Анхны уран бүтээл болох цэцгийн бетонон сав маань бэхжиж дууссан. Ёроолыг нь нүхлээд:
Дотор талд нь хамгаалалт түрхсэн. Чийгтэй хөрстэй нийлэх гадарга болохоор тусгаарлах нь зөв.
Үрслүүлэг гол нь үндэслэдэггүй ээ. Тэр баруун гар талын жижиг:
Нэмээд хоёр сав, нэг тосгуур цугтгасан.
Одоо бэхжиж байгаа.

2021.06.09 11:16
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цэцгийн сав бетоноор цутгаад үлдээсэн юм. Өнөөдөр хэвнээс нь гаргалаа. 
Ёроол нь. Зуурсан гурил шиг гадарга нь тольгор гоё болсон.
Хоолны хуучин сав болон пластмас жижиг цилиндр сав ашиглаж цутгалт хийсэн. Таганд нь тавиур цутгах байсан байна лэ, хожуу ухаарсан.
Бэхжүүлэхээр уут чийглээд савыг битүүмжилж үлдээлээ. Хэдэн өдрийн дараа дотор ханыг түрхлэгээр хөрсний үйлчлэлээс хамгаалж будна, ёроолд нь нүхнүүд өрөмдөнө. 
Цэцэг суулгасны дараа зураг оруулна.

1 comment:

  1. Бетоноор сав хийдэг хүн байна уу

    ReplyDelete