12 January 2021

Тархалтын талаар

UPD 2021.01.12 09:31
Уншихыг зөвлөж байна: https://ikon.mn/n/23g9
Агааржуулалт чухал шүү нөхдөө.

2020.11.19 01:25
Коронавирусын гол тархац агаараар (тэр тусмаа хаалттай орчинд) явагддаг. Тус вирусыг жишээ нь корь-той харьцуулж үзвэл халдварлах чадамж нь хавьгүй бага.
Гэхдээ коронавирус нь нэг өрөөнд байгаа олон хүнд халдах эрсдэл өндөртэй. Агааржуулалт муу, хавьталт удаан үргэлжилж байгаа бол нөхцөл байдал улам хүндэрнэ. Өвчтэй хүний амьсгалж гаргасан халдвар тээгч бичил биет нь хэдэн цаг агаарт оршиж бусад хүмүүсийн амьсгалаар дамжиж организмд нь нэвтэрдэг. Халдвар хэрхэн тархдаг, амны хаалт ямар тохиолдолд хамгаалдгийг жишээгээр тайлбарлая. 
Иргэн Ууганбаяр вирус тээгч болсноо мэдэхгүй айлд зочилж гэж үзье.
Цөмөөрөө маск зүүгээгүй, өрөөний талбай 20м2 гэж тооцвол 4 цаг өнгөрхөд бүгд халдвар авсан байх болно.
Ухамсартай хүмүүс байж таараад маск зүүцгээсэн бол 5 биш 4 нь халдвар авна. Учир нь маск 2 цаг л хамгаалдаг, 4 цаг болоход хамгаалалт байхаа больно.
Харин контакталсан хугацаа нь 4 биш 2 цаг, өрөөг нэвт салхилуулж байсан бол халдвар тээгчтэй хамгийн ойр байсан нэг хүн л өвчилнө.
Өнөөдрийн байдлаар үндсэн гурван замаар хүмүүс халварлагдаад байгаа юм. Үүнд:
1. Шүлс. Халдвар тээгч ханиахад болон ярьж байхад шүлс нь ондоо хүний нүд, хамар, амруу орох юм бол өвчлүүлнэ.
2. Гадаруу. Энэ замаар халварлах нь харьцангуй бага, гэхдээ байдаг. Саяхан япончууд коронавирус арьсан дээр 9 цаг хүртэл тогтдогийг илрүүлсэн байна.
3. Амьсгал. Өвчтэй хүний амьсгалж гаргасан агаараар эрүүл хүн амьсгалвал вирус халдварлана. 1.5м болон түүнээс хол зайнд байвал халварлах эрсдэл буурдаг, гэхдээ халдвар тээгчтэй нэг өрөөнд удаан байвал хоорондын зай ч аврахгүй. Вирус агаарт хэдэн цаг орших чадамжтай.
Ердөө 60 минутын дотор өвчтэй хүн өрөөг "голомт" болгож орхино. Тэгээд агааржуулалт байхгүй бол өрөөнд орж ирэх хүмүүс халдвар авах болно.
Хүний яаж ярих нь бас тархацад нөлөөтэй. Хоёр хүн масктай, нэг нь халдвартай, нөгөөх нь эрүүл, хоорондоо үг солилцоогүй бол халдвар авахгүй зөрнө. Харилцан яриа 15 минут үргэлжилхэд халдвар авах магадлал эрс нэмэгднэ. Харин халдвартай нөхөр чанга ярьдаг, шүлсээ үсчүүлдэг бол 2 минут хангалттай. ДЭМБ тодорхой нөхцөл байдалд (хаалттай, агааржуулалтгүй орчинд) 2 метрийн зайнаас ч халдвар авч болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Олон нийтийг газарт халвар хэрхэн тархахыг авч үзье. Кафе, ресторан г.м. газрууд вирус тархах таатай орчин болдог байна. Жижиг шөнийн клубд дундажаар 27 хүн халдвар авдаг бол АНУ-д нэг орой 173 хүн nightclub-аас халдвар авсан тохиолдол бий. 
Жишээ: халдвартай иргэн Жадамбаа 19:00 цагт ресторанд орж ирсэн гэж төсөөлье. Бүгд маскгүй:
23:00 цаг гэхэд гадаа сууж байснаас бусад нь халдвар авсан байх болно.
Цөмөөрөө амны хаалттай байсан бол тал нь халдвар авна.
Харин бүгд макстай, агааржуулалт нь сайн, хавьталтын хугацаа 2 дахин богино байсан бол өвчтөнтэй ойр байсан цөөн тооны хүн л вирус авна. 
Дүгнэлт: богино хугацааны контакт, агааржуулалт, хүнтэй харьцахдаа амны хаалт.
Талархах хэрэггүй, зүгээр.

No comments:

Post a Comment