19 July 2020

Түргэн хэллэг

Ардын аман зохиол хэрхэн үүсдгийг мэдсэн. 
Хэдэн өдрийн өмнө зуслан дээр ширүүн аадар асгаад, залгуулаад мөндөр оров. Охин хэдэн том мөндөр түүж ирээд харуулангаа: - Мөлгөр мөндөр хэмээв. Би тэр дор нь: - Наадах чинь мөлгөр мөндөр, харин чи мөлчгөр мөндөл гэж шоолов. Үр дүнд нь шинэ түргэн хэллэг төрөв:
Мөлгөр мөндөр
Мөлчгөр мөндөл.

No comments:

Post a Comment