10 July 2020

BLM

Манайд хар арьстнууд байхгүй, тиймээс "хар" гэж ярих доромжлол биш. Негр гэдэг үг испани хэлний negro (хар) гэсэн үгнээс үүссэн. Харууд өөрсдийгөө "нигга" гэж дуудаж болно, харин цагаанууд бол болохгүй гэдэг чинь харин жинхэнэ расизм. Харуудыг хар, халтаруудыг халтар, төлөгүүдийг төлөг, хасагуудыг хасаг гэж дуудсаар ирсэн, дуудсаар дуусна. Доромжлол, расизм энэ бол биш. Тэрч байтугай намайг бага байхад хар нэгнийгээ Куба гэж дууддаг байсан. Нөхөрсөн, найрсаг харьцаатай соц лагерийн улс шүү дэ Куба нь. 
Флойдын хувьд - цагдаа хэтрүүлсэн, шийтгэлээ хүлээнэ. Тэглээ гээд өвдөг сөхөрч бариад байх зүйл байхгүй. Тэр хөшөө дурсгалыг ч тайван орхи. Сүүлдээ солиотой нөхдүүд "шатар яагаад цагаан нь түрүүлж нүүдэг юм" гэсэн асуудал сөхсөн байна лэ. Яагаад гэвэл дүрэм нь тийм, мулгуу минь!

No comments:

Post a Comment