06 May 2020

Гадаадад амьдрах талаар

Зарим нь гадаад руу гарах зөв гэдэг, зарим нь буруу гэнэ. Нэг хэсэг нөхөд хилийн чанадаас улс орноо муулах нь бий, эргүүдээд гадаадад байгаагаа зарим нь үзэн яддаг. Тэгэх ямарч шаардлага байхгүй. Миний хувьд юу гэж боддог вэ гэвэл: хүн хаана амьдарч ажиллах нь тухайн хүний сонголт. Хүүхдүүдээ хаана өсгөмөөр байна, тэндээ л өсгө. Эцсийн эцэст хаана төрөх, хэзээ төрөхөө хүн сонгож чадахгүй.
Мэдээж хэрэг Монгол маань төгс төгөлдөрийн жишээ биш, гэхдээ надад бол болсоор ирсэн. Ажиглаад байхад хүн багадаа гадагшаа гарсан бол (25 наснаас өмнө) очсон газраа хурдан дасаж даддаг юм шиг байгаа юм. Бас нэг ажиглагдсан зүйл - хүн 40 гараад 50 дөхөөд ирэхлээрээ төрж өссөн газарлуугаа өөрийн эрхгүй татагддаг.
Хүн болгоны заяа ялгаатай, тэдгээрийн сонголтод янз бүрийн л хүчин зүйлс нөлөөлсөн байж таараа. Тиймээс хүний сонголтод хүндэтгэлтэй хандах нь зөв.

No comments:

Post a Comment