27 May 2020

Барилга барих хурд

Барилга баригдах хурд манайд арай л биш байнаа. Ажиглаад байхад хувийн, санхүүжилт нь сайн барилгууд хурдан босдог. Харин улсын барилгууд үнэндээ л удаан баригдах юм. Цэцэрлэгийн жижиг 2 давхар байшин бүтэн жил болох жишээний. За бодит жишээ: 2016 оны зун намайг гадагш явахад түлэнхийн төвийн барилгын ажил эхэлсэн байсан.
Хоёр жил болоод ирэхэд байшин босохыг хувьд боссон байв.
Дахиад хоёр жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч эмнэлэг ашиглалтанд ороогүй хэвээр. Хуучин гэмтлийг нураасныг тооцвол 5 жилийн дотор дунд хэмжээний эмнэлэг барьж дуусгаж чадахгүй байна бид. 
Харин одоо Австралийн жишээ татъя. Гэрийн ойрхон байрлалтай QUT сургууль доороо авто-зогсоолтой стадионы барилга намайг очоод удаагүй байхад эхлүүлсэн юм.
Жил хагасын дотор барьж дуусаад ашиглалтад оруулсан. Google maps шинэчлэгдээгүй болохоор одоохондоо баригдаж буй үеийн зураг street view-гээр гарч байна. 
Зүгээр нэг сургууль богино хугацаанд спорт цогцолбор босгож байхад нэн тэргүүнд шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх барилгаа ашиглалтанд оруулчихгүй юм да. Үгүйдээ ойролцоо гэртэй иргэдэд "мөнхийн барилга" амьдрах ая тухыг нь алдагдуулж байгаа шүү дэ. 

1 comment:

  1. Bayar Batjargal28 October, 2021 20:20

    ene goy stadium bolsoon, suuld, zarim oroi publict open huvaaritai bolood, hovguudteigee bumbug ushigludug bsan

    ReplyDelete