Зав муутай байгаа. Нэг шалтгаан нь - зуслан дээр барилгын ажил явагдаж байгаатай холбоотой. Энэ тухай томоос том, уртаас урт пост оруулнаа. Одоохондоо яахав, халаалтаа яаж шийдэх вэ гэж бодож сууна. Туршилтын журмаар Xiaomi-гийн ухаалаг smartmi радиатор хятадаас дүүгээрээ захиалж авчрууллаа (компани нь надад үйлчилж байгаа шиг бүх харилцагчиддаа үйлчилдэг бол том респект). Сая зуслан дээрх 3х5 хэмжээтэй түр байшинд тавьчихаад ирлээ, хүйтэнд ажиллуулж туршина да ойрмогхон. Өмнө нь би Коузи хэмээх орос халаагуур туршичихаад сууж байгаа юм. Харьцуулалтыг нь дараа бас бичнээ, хэрэгтэй мэдээлэл байх болов уу.
Радиатортой цуг урд нь захиалсан кофе ба кемексууд ирсэн.
Том ба жижиг - гэрт болон ажилд зориулж авсан.
Тэгээд гүц шиг хэлбэртэй болон 3 аяга кофе найруулчих төмөр фильтэртэй жижиг сав бас ирсэн.
Хоёр долоо хоногийн өмнө Сэкийн зуслан дээр 2019 оны хаалтын үйл ажиллагаахэрцгий явагдсан. Би хамгийн сүүлд хэзээ ингэж шартсанаа санахгүй байна, аюул. Маргааш нь арай гэж л боссон. Алкоголиос бүрэн татгалзах нь зөв шүү хэмээн өөртөө ухуулаад л хэвтээд байсан. Одоо ч мэдээж өөр бодолтой байна л да, гэхдээ ер нь кусаж барих сонин биш болоод удаж байна. Найзуудтай уулзаад даварсныг эс тооцвол их хүмүүжилтэй байгаа.
Радиатортой цуг урд нь захиалсан кофе ба кемексууд ирсэн.
Том ба жижиг - гэрт болон ажилд зориулж авсан.
Тэгээд гүц шиг хэлбэртэй болон 3 аяга кофе найруулчих төмөр фильтэртэй жижиг сав бас ирсэн.
Хоёр долоо хоногийн өмнө Сэкийн зуслан дээр 2019 оны хаалтын үйл ажиллагаа
No comments:
Post a Comment