18 September 2019

Номын сан дүүргэлт

Ням гаригт "Нэгэнт машингүй өдөр юм чинь талбай алхаж ороод ном сонирхоцгооё" гэж шийдэв.
Хүүхдүүд дутуу сурах бичгээ олж авсан. Бага охиндоо Narnia-гийн цувралыг авч өгөв. Манай гэрт ганц ном уншиж байгаа нь бага маань.
Harry Potter-ыг дуусгачихаад хэд дахин давтаж уншаад уйдаад байсан юм зайлуул.
Мөн Nepko-гийн асараас дээрээс хойш хараад мөрөөдөөд явсан номоо олж авсан.
Таван боть, янзын. Уншаад эхэлчихсэн байгаа. 
Би харамч хүн биш л дэ, гэхдээ ном ба багаж хэрэгслийг өөрийн эрхгүй хүнд өгөх дургуй. Сонирхолтой юм шүү. Тиймээс хэн нэгэн Бямбын Ринченээ өгч байгаач, уншчихаад өгье гэвэл улаан цайм урдаас нь ичихгүй "Чадахгүй ээ" гэнэ, ха-ха.

No comments:

Post a Comment