22 July 2018

Нислэг хянагч

Хаана ямар нислэг үйлдэж байгаа онгоц байгааг харуулдаг сайт, апп хар мянга бий. Хэрэгтэй эд, жишээ нь: https://www.flightradar24.com/ 
Гэр бүлийн хүн төгсөлтийнхөө ёслолын арга хэмжээнд оролцох гээд үлдсэн юм. Би орос явах төлөвлөөгтэй байсан болохоор 1 сарын өмнө хүүхдүүдээ аваад ирсэн. Эхнэр нааш нисэж буйг flight tracker-аар хараад сууж байна. Realtime-аар координат нь өөрчлөгдөөд зугаатай юм. Онгоцон дотроо интернэттэй байдаг бол бүр сайхан байхгүй юу. Зарим авиакомпаниуд нэвтрүүлж эхэлсэн юм билээ, гэвч үнэ нь замбараагүй (тухайлбал Аэрофлотын A330-д 150Mb-ыг 50$-оор авна), хурд нь (_|_) гэсэн.

No comments:

Post a Comment