19 July 2018

Москва дахь буудалд

Бидний буусан жижиг буудал гэр бүлийн бизнес байв. Эзэнтэй нь танилцаад уугаад амжсан жаал хууч хөөрсөн юм. Найз монголчуудыг мэддэг юм билээ. Ярианаас нь, түүх №1: 
- Сонсогч байхдаа хилийн цэргийн сургуульд монгол залуутай цуг сурч байв. Хэдэн жилийн өмнө манайд нэг монгол охин буусан юм. Би паспортыг нь харсан чинь овог нь нөгөө ангийн хүүхдийн нэртэй адилхан байв. Аав чинь хилийн цэргийн офицер биш биз гэж асуусан чинь тийм гэж авсан. Лавлаад зураг хөргийг нь харсан - мөн байдаг юм да. Чи төсөөлдөө, би 20 жилийн дараа ангийнхаа хүүхдийн охинтой Москвад тааралдаж байдаг. Итгэмээргүй.
Түүх №2:
- Миний нэг найз монгол эхнэр аваад Дархан гэдэг хотруу нүүчихсэн. Коренной москвич (москвагийн уугуул) шүү дэ уг нь. Монголд амьдраад удаж байна, Москвад цөөхөн ирдэг. Холбогдохоор энд сайхан байна, их хотын бужигнаангүй, юунд ч яарч сандрахгүй амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байна. Байгаль янзын, хүмүүс нь ч гэсэн тусархаг гэдэг гэнэ. Мөн Улаанбаатарт амьдрахад бэрх, бохир, түгжрэл их, бөөн стресс, Дархан бол ондоо гэсэн байна лэ.
Зөв бодолтой, давгүй яриа хөөрөөтэй залуу байна лэ буудлын эзэн. Зочид буудал нь ч гэсэн цэвэрхэн, тохилог. Ажилтнууд нь эелдэг. Таалагдсан, дараа дахиж буунаа.
Бас хоёр мууртай эднийх:
Оросууд мууранд нугасгүй болохоор жаргадаг бололтойдог золигнууд.
Нэг ахимад насны эр байсан юм, дядя хэн ч гэлээ дэ нэр нь, санахгүй байна. Эхний өдөр очсон - сөөнгө гэж жигтэй, яриа нь дуулдахгүй шахуу хүн. Тэгсэн орос испаний тоглолтын үеэр орилсоор хоолойгоо суулгацан гар болж таарсан. Найз бас өөдгүй юм яринаа. Буудлаас гардаг өдөр гадаа заримыгаа хүлээгээд сууж байв. Цайны газрын үйлчлэгч египет залуу сөөнгө нөхөртэй тамхилангаа ярьж байнаа: 
- Би машин авах гээд сонирхоод байгаа. Дядя асуув:
- Ямар машин юм? Египет залуу:
- Танил маань нэг дэу ланос (daewoo lanos) хямд зарж байгаа юм.
- Наад машиныг чинь ард олонд юу гэдгийг чи мэдэх үү?
- Мэдэхгүй.
- Дэу ланос - даю в анус.
Египет залуу тэр машиныг аваагүй байх, ккк.

2 comments:

  1. naad buudliin haygaa uguuch haha ovol moskva orj magadgui.

    ReplyDelete