13 March 2018

Долигнох

Долигнох, бялдуучлах нь хамгийн муухай үзэгдлүүдийг нэг мөнөөс мөн. Интернэтэд одоо цагт "долоох" гэж нэрлээд байгаа. (_|_) долоох гэдгээс үүдэлтэй хэллэг юмуу да. Арай хөнгөн хэлбэр нь - тал засах, худлаа магтах.
Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн "мэтгэлцээнээр" бид бүхэн тод томруунаар долигнох гэж юу байдгийг харцгаасан. Тэр "Таныг аядуу тайван хүн гэдэг. Улс төрд таны унаган зан арай зөөлддөг гэж боддоггүй юу?" гэдэг асуулт ерөөсөө сонгодог жишээ. Сэтгүүлзүйн түүхэнд үлдэх байхаа, хэ-хэ. 
Нэг хэллэг бий л дэ "Услужливый дурак опаснее врага" гэж (Крыловын басня-гаас). "Долигносон тэнэг дайснаас ч осолтой" гэж байгаа юм. Яг л тийм зүйл болсон. 
Тиймээс өөрийг чинь магтсан, худлаа саймширсан, тал зассан улстай болгоомжтой харьцаж байх хэрэгтэй.
Баярлалаа, надад талархаад яахав.

No comments:

Post a Comment