22 October 2017

Машины дугаарууд (болон зам зуур дарагдсан зарим зураг)

Найз сарын өмнө Европ тивээр аялаад ирэхдээ тээврийн хэрэгслийн дугаарууд илгээснийг нь мартаж (сорян Жак). Швейцар, Франц, Германы дугаарууд байгаа юм.
Харин одоо Австрали. Энд цардууллаг сангастай нэг шувуу байнаа. Машин дээр баалаа - сүүлд нь арилгах гэж лай юм.
Хусаж байж арилдаг. Тогтоож чадахгүй байгаа юм, яг аль зүйл төрлийн шувуу ингэж баагаад байгааг. Өгөр сарьсан багваахай ч байж мэднэ.
Пикап элбэг. Портерийн үүрэг гүйцэтгэдэг, ажилчин анги бүгд тэвштэй тэрэг унана. Араасаа тоног төхөөрөмж, багажаа ачсан чиргүүл давхар чирчихнэ.
Манайд приус олноороо гэрлэн дохион дээр цугладаг бол энд үүрээр гэрлэн дохион дээр зогссон машинуудын 10-аас 6-7 нь UTE байж таардаг. Үйлдвэрийн тэвшийг дөрвөлжин, өргөн, хөнгөн цагаан тэвшээр ихэвчлэн орлуулсан байдаг.
Тэгээд үйлдвэрийн тэвшийг чиргүүл болгочихдог.
Ер нь зугаатай зугаатай юм зам дээр их таардаг. Утас барьж болохгүй, 380AUD-оор торгуулах нигууртай болохоор хараад л өнгөрдөг. Зогсож байхад бол хамаагүй:
Машиныхаа шилэн дээр есөн шидийн наалт наадаг нөхдүүд бас цөөнгүй. Тус зургийг дарчихаад дэлгүүр ороод гарч ирэхэд энэ машинд 80 гаруй (бараг 90 ч байж мэднэ) насны өвгөн эмгэн хоёр суугаад явна лэ. Нөгөө талын цонхон дээр нь ягаан өнгийн эмэгтэй хувилбар нь наалттай байгаа шүү болоогүй.
За тэгээд төгсгөлд - азын дугаар, хэ-хэ.

No comments:

Post a Comment