21 October 2017

Тоо ба чанар

Ваар урлагч багш шавь нараа хоёр бүтэгт хувааж. Нэг дахь бүлгийн ажлыг тоо хэмжээгээр дүгнэнэ, харин хоёр дахь бүлгийнхийг чанараар нь. ө.х. эхний бүлгийн нөхдүүд зүгээр ваар хийгээд л байна, хийгээд л байна, харин хоёр дахь бүлгийнх болохоор нэг ваар хийнэ, гэхдээ тэр нь төгс бүтээл байх ёстой. Сонирхолтой нь эцсийн дүнд хамгийн сайн хийгдсэн ваарнууд "чанар"-ын группийнх биш "тоо" хөөсөн нөхдийнх байсан байгаа юм. Хоёрдугаар бүлгийнхэн яавал гоё хийх вэ гэж толгойгоо гашилгаж "онол"-дож байх хооронд нөгөөдүүл нь дадлага олж авч, өөрсдийнхөө алдаан дээр суралцаж ур чадвараа дээшлүүлж байж.

No comments:

Post a Comment