22 July 2017

Мууртай бодлого

UPD 2017.07.22 13:17
Зөв хариулт ирсэнгүй. Бодолтыг хэлж өгье.
Хамгийн түрүүнд хүн муур барих аргачлалаа зөв бодож олох ёстой юм. Үүний тулд хаалганыхаа тоог багасгаж үзэх хэрэгтэй. 
Гурван хаалгатай үед бид муурыг хэрхэн барих байсан бэ?
Эхний өдөр голын (№2) хаалгыг нээж үзнэ. Хоосон бол муур захын хоёр өрөөний (№1 ба №3) аль нэгэнд байсан байж таараа. Дараачийн өдөр голын өрөөгөө дахиж нээгээд муурыг барьж авна (муур захын 2 өрөөнөөс голын өрөөлүү л шилжихээс өөр замгүй)
Хаалганы тоо дөрөв бол яах вэ? Зураг дээх тайлбарлавал зүгээр байх:
Эхний өдөр №2 хаалгыг нээж үзнэ. Муур байвал шууд ялчих тул энэ хувилбарыг бид орхиод муур байгаагүй гэж үзнэ. Дараагийн өдөр №3 хаалгыг нээнэ. Ингэхдээ бид 1-р хаалганы ард муур байхгүйг баталгаатай мэдэж байгаа тул (№1-т муур №2-оос л шилжих учиртай, тэгсэн эхний өдөр №2-т муур байгаагүй шүү дэ) муур зурахгүй хоосон нүх үлдээв. Дараачийн буюу 3 дахь өдөр бид №3 хаалгыг дахиад нээнэ. Хэрэв муур №4-т байсан бол баригдна, үгүй бол 4 дахь өдөр бид №2-ыг нээж баталгаатайгаар муурыг бариад авна. 
Одоо өрөөний тоо тав тохиолдлыг авч үзье:
Бидний стратеги өөрлөгдсөнгүй: 2, 3, 4, 4, 3, 2 гээд барьж авч байна.
Хаалганы тоо долоо бол 2, 3, 4, 5, 6, 6, 5, 4, 3, 2 гэсэн дарааллаар нээж 10 өдрийн дотор баталгаатай муурыг барьж авах нь.

2017.07.07 17:26
Сонирхолтой бодлого. Тоо сонирходог, сонирхож байсан улс бодчих байх. Тиймч хүнд бодлого бол биш.

Өгөгдөл: 
Таны өмнө 7 хаалга байна.
Аль нэгнийх нь ард муур нуугдсан байгаа. Нэг өдөрт та нэг хаалга л нээх эрхтэй. Нээгээд муурыг олох юм бол - ялагч. Хэрэв муур хөдөлгөөнгүй нэг өрөөнд байсансан бол 7 хоногийн дотор муурыг баталгаатай барьж чадна, 7 ч биш 6 хоногт л аль өрөөнд байгааг тодорхойлчихно. Гэвч шөнө болгон хараал идсэн муур эсвэр баруун гар талын, эсвэр зүүн гар талынхаа өрөөрүү шилжээд суучихдаг юм. Ингэхдээ ямарваа нэг зүй тогтолгүй, хүсвэл баруун тийш, хүсвэл зүүн тийш, ер нь муурын дураар болох асуудал. Мэдээж хэрэг муур хамгийн баруун талын өрөөнөөс зөвхөн зүүн гар талынхруугаа л шилжнэ. Үүний адилаар хамгийн зүүн талын өрөөнд орвол барунруугаа хөдлөхөөс өөр замгүй. 
Товчхондоо: та хаалга нээж үзээд муур байхгүй бол хаалгыг хаана, дараа нь өөрт чинь мэдэгдэлгүйгээр муур хөдөлгөөнөө хийж баруун юмуу зүүн талын өрөөрүүгээ нүүнэ.

Асуулт: 
Муурыг хэрхэн барих вэ? Хэдэн өдрийн дотор баталгаатай барьж авах боломжтой байна?

2 comments:

  1. яг нарийн тоо хэлэх боломжгүй, харин магадлал 1/7

    ReplyDelete