Ой тогтоолт сайжруулах, их хэмжээний мэдээлэл хурдан хугацаанд цээжилдэг болгодог сургалтууд цөөнгүй байдаг. Эцэг эхчүүд бага, дунд ангийн сурагч хүүхдүүдээ ийм дамжаануудад түлхүү хамруулдаг юм шиг санагдсан.
Аливаа зүйл эерэг болон сөрөг талтай байдгийг мартаж болохгүй. Мартна гэдэг нь хүний тархины нэг ёсны хамгаалалтын функционал юм шүү дэ. Тархи үнэхээр чухал мэдээллийг авч үлдээд хэрэггүйг нь мартна. Хүн бүх зүйлийг тогтоогоод, санаад, мартаж чадахгүй болчихвол аз жаргалтай байх нь юу л бол. Их хэмжээний мэдээлэл богино хугацаанд тогтоолгох техник олон бий, гэхдээ тогтоолоо гээд юу өөрчлөгдөхөв? Би жишээ нь хүний тархи ихийг биш чухал, хэрэгтэйг тогтоож авахад зориулагдсан гэж бодож байна.
Яг гэрийн номын сан шиг байхгүй юу. Зарим номыг бид нэг уншаад тавиур дээр тавиад мартдаг бол заримыг нь байсхийгээд сөхдөг, унших дуртай байдаг.

No comments:
Post a Comment