06 January 2014

Хоёр эмнэлэг

Хавдар судлал.
Хананд нь хуучин болон шинэчилсэн лифтний товчнууд зэргэлдээ байрлана.
Мөн сонин сонин товчнууд коридорт нь тааралдна.
Хогийн савнууд нь дандаа гурваараа. Ангилсан хог хүлээж авахад бэлэн.
Давхар болгоны хооронд анхааруулгууд наагаастай.
Хэвтээ тэмдэглэгээ хийсэн нь хэнд ч харагдахааргүй.
Эрүүл мэндийн 6 дугаар төв.
Хүндхэн болсон эмнэлэг. Ойрын хэдэн жил засвар хийгдээгүй бололтой. Шөнөжин архины хордлоготой хүмүүсийн цуваа тасраагүй. Ирээд л дусал залгуулж хэвтэж байгаад амь ороод босоод явдаг. Эмч сувилагч нар нь: "Дахиж ирвэл хүлээж авахгүй шүү!" гэж үдээд л. Баярын өдрүүд байсан болохоор ачаалал их байх шиг байна лэ.
Больницын аптек.
Орос плакатын хэсгийг хуулбарласан ханын цаас. Дэргэд нь нус, цэр, шүлсээ ил задгай бүү хая! гэдэг шинэ хориглох тэмдэг.

No comments:

Post a Comment