19 September 2013

Memo

1989 оны 9-р сарын 19. Яг 24 жил өнгөрч.
UTA 772 рейс Браззавиль - Париж чиглэлийн нислэг үйлдэж байхдаа Нигерын дээр Сахара цөлд осолджээ. Францын шинжээчдийн дүгнэлтээр онгоц ливийн алан хядагчийн ачаан дахь бөмбөг дэлбэрснээс болж онгоц сүйрсэнийг тогтоожээ. 170 хүнээс нэг нь ч амьд үлдээгүй.
18 жилийн дараа амь үрэгсэдийн ар гэрийнхэн осол болсон газар дурсгалын мемориал босгохоор ирцгээв. Нутгийн иргэд тэдэнд багагүй тусалсан байна.
Энэ газар Африктаа хэцүү газруудын нэгд тооцогддог. Чулуугаа 70 гаруй км цаанаас зөөвөрлөсөн гэж байгаа.
Дурсгалын цогцолборыг хоёр сар барьсан бөгөөд зүй бусаар амиа алдсан 170 хүний тоогоор хагарсан толинууд пүриметрийн дагуу байрлуулжээ.
Осолдсон газраас 10-аад км-ийн зайд онгоцны баруун далавчийн хэлтэрхий олдсон. Түүн дээр нэрсийн жагсаалтыг бичсэн байна.
Эцсийн байдлаар.
Google Earth-ээс харагдах төрх.

No comments:

Post a Comment