04 September 2013

Тусгаарлагч

Өргөн зам манайд бага багаар нэмэгдсээр.
Замын түгжээ их байхад хөдөлгөөний хурд дагаад саардаг болохоор осол гарсан ч харьцангуй хөнгөн өнгөрдөг. Нэг чиглэлд хөдөлгөөнд оролцож буй машинууд шүргэлцэж мөргөлдөхөд зорчигч гэмтэх нь бага. Хамгийн осолтой мөргөлдөөн бол халз урдаасаа байдаг. Хурдтай машинууд урдаасаа мөргөлдвөл сайнаар төгсөхгүй. 50 км/ц-тай явсан 2 тэрэг урдаасаа мөргөлдлөө гэхэд физикийн хуулиар аль аль нь 100 км/ц-тай давхиж очиж саад мөргөж буйтай адил шүү дэ. Хурд их байвал яахыг төсөөлөөд үз. Зурган дээр цагаан микротой имбецил шугам даваад давхиж буйг харж байгаа биз?
Машинуудыг халз мөргөлдүүлэхгүй тулд эсрэг урсгалуудыг тусгаарладаг юм. Хурдны зам дээр бол зайлшгүй байх ёстой элемент. Бетон, эсвэл төмөр хаалт хийвэл дээрхийн адил дебилүүд эсрэг урсгалд орж давхихгүй. Манайд одоогоор замын хажуу талыг хашиж явган зорчигчдыг хамгаалсан байдаг. Бас л зөв арга. Хамгийг гол нь хүний амь насыг хамгаалах явдал.
Урсгал сөрж, бусдыг гүйцэж түрүүлэгсэдийн талаар бас нэг зүйл хэлье. Ийм үлдэл хийж буй хүнийг хулгайч гэж үзэх хэрэгтэй. Тэрбээр бөглөрөлд зогсож буй хүн болгоноос 10-20 сек. хулгайлж, өөрөө нийт дүндээ хэдэн минут хожиж буй арчаагүй нофщ (ха-ха, энэ үгийг хэрэглэх юмсан гэж их хүлээсэн дэ).

No comments:

Post a Comment