30 June 2019

00-ийн асуудал

Зүгээр өөрсдийгөө ямар улсуудтай ижил өнгөөр будагдсаныг харах хэрэгтэй.

Амлалтууд

Өнгөрсөн зуунд большевикууд «Землю – крестьянам, заводы – рабочим, мир – народам» буюу «Газар – тариачидад, үйлдвэрүүд – ажилчидад, энх тайван – ард түмэнд» гэсэн үндсэн уриатай засгийн эрэнд гарч байсан. Хажуугаар нь «Вся власть Советам», «Хлеб – голодным» г.м. лозунг бишгүй байсан. Хамгийн инээдтэй нь ч юмуу эмгэнэлтэй нь найзууд эдгээр амлалтуудаа огт биелүүлээгүй. Бүр эсрэгээр нь хийсэн.
Өнөөдөр популист амлалт өгөх шиг амархан зүйл алга, зүгээр хүмүүст тулгамдсан асуудлыг нь тэр дор нь шийдэх мэт зүйл яриад болоо. Жишээ нь: зээл тэглэнэ, үнэгүй юмуу хүү төлөхгүй зээлтэй орон сууцаар хангана, Эх орны хишиг тараана г.м. Хэн юу ярьж, хэн юу амлаад байгааг анхаарах хэрэгтэй. Популист юм яриад байгаа нөхөр үндсэндээ өөрийг чинь хүн гэж үзэхгүй, яаж л бол яаж хуурч болно гэж үзэж байна л гэсэн үг.

23 June 2019

Гэрээ

Өөрийн туршлагаас хуваалцъя.
Аливаа ажлыг гүйцэтгэхдээ гэрээ заавал байгуул. Цаад хүн чинь сайн танил, анд нөхөр, хамаатан садан байх нь хамаагүй - гэрээ л байгуулчих. Аль алинд нь амар байх болно ирээдүйд. Мөн болж өгвөл урьдчилгаа авч байж ажлаа эхлэх хэрэгтэй. Учир нь нөхцөл байдал яаж ч эргэж болдог, ерөөсөө санаанд оромгүй тохиолдол байдаг л байхгүй юу.
Гэрээгүй гүйцэтгэсэн болон урьдчилгаагүй эхлүүлсэн ажлуудын тухай пост оруулнаа тэгж байгаад.

Imagine Dragons - Birds

18 June 2019

Яшка-цыган

"Баригдашгүй өшөө авагчид" киног санаж байна уу? Гол баатруудын нэг - Яшка-цыган.
Уг кино "Красные дьяволята" хэмээх зохиолоор бүтээгдсэн л дэ. Зохиолд уг нь Ю-ю хэмээх хятад жаал гардаг юм. 1923 онд анхны киног хийх үед орос хятадын харьцаа сайнгүй байв. Тиймээс хятад жаалыг хар арьст гудамжны акробат Том Жексон-оор сольсон байдаг. 1967 онд "Баригдашгүй өшөө авагчид"-ыг хийх үеэр АНУ, ЗХУ-ын харьцаа тааруу байсан. Ингээд Том Жексоны оронд Яшка-цыган гарч ирсэн түүхтэй.

17 June 2019

Альянс - Меч

Проект «Лестница»

Сайт: http://lestni.ca/inception
Ландшафтын хугаралтай зураг авалт. Нэг ийм зураг бүтээх гэж мянган орчим зураг даралт хийгддэг байна.