30 June 2019

Амлалтууд

Өнгөрсөн зуунд большевикууд «Землю – крестьянам, заводы – рабочим, мир – народам» буюу «Газар – тариачидад, үйлдвэрүүд – ажилчидад, энх тайван – ард түмэнд» гэсэн үндсэн уриатай засгийн эрэнд гарч байсан. Хажуугаар нь «Вся власть Советам», «Хлеб – голодным» г.м. лозунг бишгүй байсан. Хамгийн инээдтэй нь ч юмуу эмгэнэлтэй нь найзууд эдгээр амлалтуудаа огт биелүүлээгүй. Бүр эсрэгээр нь хийсэн.
Өнөөдөр популист амлалт өгөх шиг амархан зүйл алга, зүгээр хүмүүст тулгамдсан асуудлыг нь тэр дор нь шийдэх мэт зүйл яриад болоо. Жишээ нь: зээл тэглэнэ, үнэгүй юмуу хүү төлөхгүй зээлтэй орон сууцаар хангана, Эх орны хишиг тараана г.м. Хэн юу ярьж, хэн юу амлаад байгааг анхаарах хэрэгтэй. Популист юм яриад байгаа нөхөр үндсэндээ өөрийг чинь хүн гэж үзэхгүй, яаж л бол яаж хуурч болно гэж үзэж байна л гэсэн үг.

No comments:

Post a Comment