23 December 2011

Mission accomplished

1919 он. Техас-д нефтийн boom болох явцад офисын байшин сав маш их дутагдаж байв. Тиймээс инженер МакМахоны 480" өндөр байшин барих саналыг хөрөнгө оруулагчид тэр дор нь дэмжив. 480 фунт (146 метр) байшин барих зардлыг төлсөн хойно инженер маань 480 дюйм (12 метр) байшин барьж өгөөд үлдэгдэл мөнгийг халааслаад алга болж. Тус барилга одоог хүртэл "сүндэрлэсээр".
Эх сурвалж: http://www.futilitycloset.com/2011/12/22/the-worlds-littlest-skyscraper/

Traffic in Frenetic HCMC, Vietnam

22 December 2011

Инфографика

Автомашины зах зээл дээр хэн юу эзэмшиж байна?Олны танил нөхдийн ерөнхий шинжүүд.Онгоц осолдоход амьд үлдэх шанстай суудлууд. Цаг нь тулахад энэ мэдээлэл мэдээж аминд орохгүй.Лондон яваад ирсэн хүний өгсөн кадр.Аль 2010 оны ажлын даалгавар. Цаасан дээр ажлаа тэмдэглэх шиг найдвартай арга байхгүй.

Үнэгүй сургалт

Зураг: Хөвсгөл, Жаргалант сумын сургуульд 08.15-нд дарагдаж.
Гадны их дээд сургуулиуд, сургалтын төвүүд лекц, хичээлүүдээ онлайн тавьдаг болоод удаж байна. Хэнбугай бүртгүүлээд хичээлд сууж болно. Үнэгүй юм чинь мэдээж сертификат олгохгүй, кредит тооцож дүн тавихгүй. Хэл сурч буй нэгэн нь сонирхосон сэдвээрээ хэдхэн минутын лекц сонсчих нь зурагт үзээд хэвтэж байснаас дээр л байх. Тодорхой цагт баригдахгүй, завтай үедээ бичлэг үзээд, асуух зүйл гарвал форумд нь бичлэг үлдээчих зарчимаар ихэнх сургалт явагддаг. Хэдэн линк уншигчиддаа өгье:
1. http://www.khanacademy.org/ - 2500 видео хичээлийн сан.
2. http://www.security-class.org/ - энэ линк дээр Стенфордын компьютерийн аюулгүй байдлыг курсын регистрейшн байгаа. Доор нь өөр 15 сэдэв бий, дуртайгаа сонгож болно.
3. http://theoryandpractice.ru/ - орос хэл дээрх сургалтын бичлэгүүд.
4. http://www.teachvideo.ru/ - голдуу анхан шатны мэдлэг олгох курсууд орос хэл дээр.
5. http://ocw.mit.edu/courses/ - Массачусетсийн технологийн их сургуулийн курсууд. Ингэхэд тус сургуулийн төгсөгчидөөс 77 хүн Нобелийн шагнал хүртсэн байгаа.
6. http://www.intuit.ru/courses.html - миний хуучны анд. Нарийн мэргэжлийн курсууд хүртэл байдаг юм.
7. http://www.jimmyr.com/blog/1_Top_10_Universities_With_Free_Courses_Online.php - Top 10 Universities With Free Courses Online.
8. http://www.academicearth.org/ - Online courses from the world's top scholars.
Бүгдэд нь амжилт хүсье.
"Knowledge itself is power" F.Bacon

Metallica - The Day That Never Comes

Жанаозен дахь самуун

Хөрш Казахстанд цагдаа нар жагсагчидыг буудаж, шархадсан ажилчидыг зодож буй бичлэг интернэтэд тавигдаж. Манай VII.01-ээс аймар зүйл болж байна.

David Guetta - Titanium ft. Sia

Luka Šulić and Stjepan Hauser - Smells Like Teen Spirit

Энэ 2 хорват залуу урд нь Jackson-ы бүтээлээр нийтлэгдэж байсан. Одоо Nirvana.

Линкүүд

Сонирхол татах зүйлс:

Тагнуулын Ерөнхий Газрын сайт дахь уран зохиолын булан.
http://gia.gov.mn/?dazo=literature

2010 онд Монгол улсын их дээд сургууль төгсөгч бүх оюутны сан. 10,251 оюутнаас 662 нь улаан дипломтой сургуулиа дүүргэж дэ.
http://www.google.mn/url?sa=t&rct=j&q=ARIUKA.xlsx&source=web&cd=2&ved=0CB4QFjAB&url=http%3A%2F%2Fgetfile5.posterous.com%2Fgetfile%2Ffiles.posterous.com%2Ftemp-2011-04-17%2FdJgwoeHmcelxvrirudkBxHeryBhusnFjgbpfhGEhCImemxAeywyIeBhpqjzC%2FARIUKA.xlsx&ei=FgnyTsnqO4jV0QGI_M2MCA&usg=AFQjCNEH8q5e8wZd5AFjmChm9GXHDUEhaQ&cad=rja

21 December 2011

Хатгал - Улаан-Уул

2011.08.15. Хөвсгөлийн 2 сумын хооронд зорчих үед дарсан зурагнууд.Эндхийн уулс андуураагүй бол фосфор ихтэй гэсэн. Тиймээс ийм цайвар.Хөрс нь цэвдэгтэй тул хүчдэлийн шон бас өвөрмөц.