17 March 2024

Баста - В разные стороны

UPD 2024-03-17 18:48 
Гоё үгтэй дуу.

2023-12-10 17:53

Ажлын ширээ

UPD 2024-03-17 13:10 
Гал зуухны өрөөнд сууж ажиллах үе бий.
Түүнчлэн өрөөндөө булантай болсон байгаа.
Зусланд хүү байхгүй бол ширээг нь эзгүйчилдэг.
Аавынд хааяа ажиллах үе ч бий.

2022-09-28 23:52
Чөлөөт уран бүтээлч статустай 5 дахь сарынхаа ард гарч байна. Байшин барихад авсан байсан цалингийн зээлийг 4-р сард төлж дуусгасан, орон сууцны зээлийг болохоор он дуустал хойшлуулчихсан. Түр ч болтугай зээлийн дарамтгүй сайхан л байна. Ер нь ингээд халтуурын ганц хоёр прог бичээд амьдраад байвал амьдраад л байх юм шиг байна, гэхдээ удаан тогтмол ажилгүй явахгүй л дэ мэдээж. За ажлын ширээнүүд гэсэн үндсэн сэдэвтээ оръё.
Зуслан дээр техникийн өрөөндөө сууж ажилладаг. 
Заримдаа зочны өрөөнд.
Хотын гэрт бол буландаа шигддэг.
Оффист ажилладаг байх үеийн зураг. Хамгийн сүүлд ийм ширээтэй байлаа.  

09 March 2024

Alien Ant Farm - Smooth Criminal

UPD 2024.03.09 23:36 
AAF нэгдэж хэдэн дуу дуулсан бололтой. YouTube санал болгохоор нь сонслоо, үзлээ, төдийлөн таалагдсангүй. Залуудаа бол бужигнуулж байсан юм.

UPD 2017.02.12 21:57 
Утасруу дуу хуулахаар mp3-ууд ухаж байтал энэ дуу гарч ирж байх юм. 

2010.05.10 16:49 
Гоё ч дуу, AAF ч давгүй дуулсан, клип нь ч тасархай. Саяхан л энэ клип гарсан шиг санагдах юм, тэгсэн бараг 10 жил өнгөрсөн байна.

08 March 2024

Chris de Burgh - Missing You

МУИС ба хулгай

Охин МУИС-д сурдаг юм. Оюутнуудын олон групп ФБ-д байдаг юм шиг байна лэ. Намар нэг хэсэг хулгай нилээн гарч. Бичиж буй пост болон зарим нэг коммент нь үнэн голоосоо үзэн ядалтаар амьсгалж байна дө.