03 July 2023
Нийтийн тээвэр
Автобусны UB Smart Bus app-ыг өдөр тутам ашигладаг. Суух автобус хаана явааг мэдэх гээд орохлоор заримдаа бүгд шугамныхаа нэг талд гарчихсан цуваад явж байдаг. Нөгөө талд хүлээж байгаа улс өрөвдөлтэй. Автобусны U-money картыг онлайн цэнэглэх боломжийг өргөн болгомоор байнаа. Toki болон Hi-Pay-гээр цэнэглэж болдог гэх боловч би оролдоод бараагүй. Утсанд нэгж авдаг шиг хялбар болмоор байна. Тэгэхгүй бол ТҮЦ-үүд нь 2, 3 мянгаар л цэнэглэнэ, карт уншихгүй г.м. бас тэрүүхэндээ шоглоод наачих юм.
Labels:
fact,
hometown,
on the road
28 June 2023
ГАА-руу гарсан
Пост автоматаар нийтлэгдэж буй болно.
Энэ удаад Говь-Алтай аймгийг Алтай сумруу гарлаа.
Нийт 2,8k зам туулахаар байгаа. Үүнээс 700 гаруй нь шороон замаар, говиор.Нэгэнт энэ зүг зүгэлснийх Ээж хайрханаар очноо.
Ганц машинтай яваа нь жаахан эрсдэлтэй. Ус сайн нөөцөлж яваад гарна да аймгаас. Өөрөө машинаа бариад явж байгаа юм байна, гайгүй байлгүй дэ.
Labels:
govi-altai
25 June 2023
23 June 2023
19 June 2023
Puzzle. Part 4
UPD 2023-06-19 03:26
Өлгөсөөн.
2023-06-16 12:55
Өмнөх паазлууд:1. Австрали
Саяхан талбай дээр болсон номын худалдаанаас хэдэн ном авангаа Менделеевийн үелэх системийн паазл авч угсарсан болно. Одоо жаазлаад хананд өлгөх л үлдлээ.
Labels:
free time
16 June 2023
Кубад суралцуулна
БШУЯамны сайтаас гадаадад сурах гэсэн линкээр дамжаад орсон чинь зөндөө улсын тугтай хуудасруу шилжиж байна. Куба улсын сонготол ийм товч мэдээлэл байх юм.
Хоёрхон жилийн өмнөх мэдээлэл юм, шинэ л гэсэн үг. Ямар мэргэжлээр, магистрт уу докторт уу, сонгон шалгаруулалт нь яаж явагддаг юм г.м. асуудлууд байна ш дэ, сурмаар ч байгаа юм билүү. Очиж үзэх юмсан гэсэн улс Куба ба Хойд Солонгос л байна.
15 June 2023
14 June 2023
10 June 2023
08 June 2023
Subscribe to:
Posts (Atom)












