03 September 2015

Улаанбаатар. 1920-30-аад он. 2-р хэсэг

UPD 2015.09.03 01:17
Дөлөө гайхалтай коммент үлдээж:
1. МУИС бж магадгүй гэсэн байшин хуучин филормонийн байр гээд Ленин клубын зүүн талд бсан байр, нилээн хэдэн жилийн өмнө ахмадын холбооны Баасан эгч нураалгахгүй гээд үзээд бсан байшин бна 
2. "За энэ зургийг хараад хараад хаана дарагдсаныг нь тодорхойлж чадсангүй" гэдэг дээр одоогийн АН-ын байр Төв Шуудангийн урд талын, Хөрөнгийн биржийн дээд хэсэг харагдаж бна 
3. Тэр Латинаар бичсэн лоозонтой байшин тэр үеийн Өндөр Хоршоо, одоогийн Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей 
4. "Тодорхойлж чадаагүй хоёр барилга"-ын эхнийх Бөхийн Өргөөний тэр хавьд бдаг Богдын зуны ордон юм шиг, гэхдээ буруу бж магадгүй 
Ганзо өөрөө мэдэхгүй асуугаад бна уу, аль эсвэл хүмүүсээс шалгалт аваад бна уу?

Ямар юмны шалгалт байхав. "Нээрээ тийм байна" гээд харьцуулаад сууж байна. Бүгд сайхан таарч.
1. Ахмадын холбооны байр (буурь нь).
2. АН-ын байр.
3. Занабазарын музей.
4. Улаанбаатар хотын музей.
Их анзаараггүй болжээ би. 2-4 бол хуучны зураг дээрээ яг өнөөгийн төрхөөрөө байна. Доошоо гүйлгээд харьцуулаад хараарай хүмүүсээ. Нөгөө талаас: гадаадад 5 гаруй жил болсон, түүнээс сүүлийн 2 жилд нь нутагтаа ирээгүй Дөлөө аюултай гярхай байна. Сайн байна, өөр юу гэхэв. Хараад хараад шууд таниад явчихсан байна шүү дэ.

2015.09.02 16:28
Өмнөх дугаар: click!
Цувралын энэ удаагийн нийтлэл их сонирхолтой. Хэдүүлээ байшин барилга голдуу сонирхоцгооно. Зурагнуудын нарийвчлэл муугуй, томруулж харж болно. Зарим нь танигдах юм, заримыг нь санах гээд чадахгүй юм. Танигдаж байгаагаас нь эхэлье.
Багшийн дээд.
Одоо үетэй жишвэл:
Шар дэлгүүр.
Богд ууландаа соёмбоо залаастай л байж.
Монголбанк болон оросын элчин одоогийн суурин дээрээ байгаагүй болов уу.
"Монгол улсын" гэсэн бичиг болон "университет" гэдэг үг л уншигдаж байна. Ууган гэдэг утгаараа МУИС байж болох талтай. Барилга нь бол танигдахгүй юм.
 
Чойжин ламын сүмийн урд хаалга гэж бодож байна.
Хуучин цирк. Одоогийн Дашчойлин хийд.
Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Вьетнам элчингийн байшин.
Хөдөө аж ахуйн яамны нөгөө өнцөг болон наана нь байрлалтай Эрдэнэт концерны байр.
 
Дээрх зурагтай адилхан бас нэг хувилбар. Гарсан объектууд хэвээрээ.
 
Наад шовх оройг Гадаад явдлын яам, цаадхыг нь хуучин Хүүхдийн номын сан (ХХБ-ны 801 байснаа төв нь баригдсан) гэж бодож байна. Наана Чойжин ламын сүмийн хойд хаалга кадрт багтаж. Одоогоор бол Блю-Скайн урд цэгээс, Силк роуд хавьцаагаас энэ зургийг дарж. ГЯЯ баруун талаараа байрнуудынхаа голруу ордог орцтой байж. Хожим нь тусдаа корпусуудыг нийлүүлж битүүлсэн болж таарах нь. 
За энэ зургийг хараад хараад хаана дарагдсаныг нь тодорхойлж чадсангүй.
 
Нэг байшин хоёр янзаар дүрслэгдэж.10 zilin oi mandatugai гэж латинаар бичиж. Кириллрүү шилжихээс өмнө латин цагаан толгойтой байсан үе болж таарч байна. Байшинг нь таньсангүй ээ.
Баттай хэлж мэдэхгүй юм, Тагнуулын ерөнхий газар шиг л харагдаад байна. Наана байгаа тэмдгийн анзаарна уу. Дүрсээрээ бол хориглох тэмдэг: машинтай, морьтой хөдөлгөөнд оролцохыг хориглож.
Гандан.
"Цахилгаан шуудан телефон радио" гэж монгол бичиг болон латинаар хаяглаж. Бодвол төв шуудан юм байлгүй.
Тодорхойлж чадаагүй хоёр барилга:
Одоо хамгийн сонирхолтой хэсэг. Би энэ зургийг хараад хуучнаар Сүхбаатарын хэвлэлийн комбинат (ордны дэргэдэх, одоо нураагаад хашаа татсан байгаа), цаана нь харагдаж байгаа баганууд - МУИС-ийн 1-р байрных юм болов уу гэж таамагласан юм.
Тэгсэн яг нэг өнцгөөс дарсан олон фото гараад ирэв.
Харах тусам андуурсан юм шиг. Яг нэг гудмыг наана цаанаас хугацааны өөр агшинд дарсан зурагнууд байгаа юм л да.
Би энэ байшингийн дээврийг хаана харлаа? гэж толгойгоо гашилгаад гашилгаад хариулт олж чадсангүй.
Харсны хувьд харсан дээвэр байгаад байдаг. Хэвлэх үйлдвэрийн зургийг интернэтээс хайсан чинь:
Андуураагүй байна шүү. Тодорхойлж чадаагүй зурагнууд дээрх объектуудыг таньж чадсан хүнд том респект шүү, сайн сонжоорой.

Дайнаас дүрвэгсэд

Унгарын арми Сербитэй залгаа хилийн шугамаа 3,5 метр өндөр хашаагаар хашиж эхэллээ. Сири, Афганистан, Иракаас дүрвэгсэд Балканаар дамжиж Европруу хөвөрсөөр байна. Дүрвэгч дунд Пакистан иргэд ч цөөнгүй. 117 км урт үргэлжлэх энэ хашаа 11 сард баригдаж дуусна.
Дүрвэгчдийг гол ачаалал Серби дээр ирж байна. Македониос орж ирсэн дүрвэгсэд Каниже гэдэг хотын ойролцоо цугларна. Эндээс Унгарын хил арваад км-ийн зайд оршино. 2-3 цаг тутам хотоос 40 орчим хүнтэй бүлэг хилийн зүг хөдөлдөг. Зуучлагчид хилчдийн зурвасаа тойрох графикийг сайтар судалсан байдаг. Азгүй нэг нь баригдаад, ихэнх нь Унгарлуу нэвтэрдэг байна. Зуучлалын хөлс дундажаар: том хүн - 1500, хүүхэд - 1000 евро.
Македониос Серби ордог галт тэргэнд сууж чадаагүй нь зүгээр төмөр зам дагаад алхана. Замдаа майханд юмуу газар дэвсгэр дэвсэж хоноглоод л. Гэр бүлээрээ Европыг зорих нь элбэг.
Өдөрт 1000-1500 хүн Сербид нэвтэрч, мөн өдий тооны хүн Болгарлуу орж байгаа тоо гарч. Сербид нэвтэрсэн дүрвэгч холбогдох албанд хандахад 72 цагийн турш тус улсад чөлөөтэй зорчих баримт олгогддог гэнэ. Угтаа бол энэ хугацаанд багтаж дүрвэгчдэд зориулсан лагериудад очих ёстой боловч эсрэгээрээ энэ 72 цагийг Унгарын хилээр давж Шенгений зонд нэвтрэхэд зарцуулах нь элбэг. Унгар улс хууль бус цагаачдыг орогнуулахыг, улсаараа дамжуулан өнгөрүүлэхийг мэдээж хүсэхгүй. Тиймээс хилчид, цэрэг армиа дайчилж хамаг чадлаараа тэмцэж байгаа.
Гэхдээ тэмцэл одоохондоо үр дүнгээ авчраагүй л байна.
Дайнаас зугтаж энд ирэхдээ ихэнх нь хамаг байдгаа үрэн таран хийсэн байдаг. Жишээ нь: Туркийн Измирээс Грекийн Хеосруу завиар хүргүүлэхэд 1000 евро. Дараа нь Афинруу 500 евро төлж хүрнэ. Цаашлаад Солоники, тэгээд Македони хүргүүлнэ. Энэ мэтчилэн төлбөр гувчуур өгсөөр 5 мянга орчим евро үгүй болдог гэнэ. Замд нь дээрэм тонуул бас таардаг гэж байгаа. Буцах замгүй болсон хүмүүс зорилгодоо хүрэх гэж бүхнийг умартаж зүтгэсээр.
Цагдаад хандахгүйг нь мэддэг болохор сербийн гэмт бүлэглэлүүд энэ аргаа явсан хүмүүсийг сайн шулдаг гэсэн. Зарим сербчүүд болохоор бид ч гэсэн дайны зовлонг туулсан гээд тусалж дэмждэг гэнэ. Наад зах нь кафе, ресторануудын 00-д асуудалгүй оруулдаг, хоол унд, ус ундаагаар тэтгэдэг. Араб хэл дээр заавар зөвөлгөө хүртэл бичиж өгдөг сурагтай. Эцсийн дайралт:
Хэдэн өдрийн өмнө Германы гадаад явдлын сайд Ирак болон Сирид халддаг нь бидний алдаа байж хэмээн хүлээн зөвшөөрсөн. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж. Дайны голомтоос хол болохоор АНУ-д дүрвэгсэдийн асуудал тулгарахгүй. Харин Европ бол горыг нь харин ч нэг сайн амсаж байх шиг. Башар Асад ч юмуу Хуссейны дэглэм дарангуйлал байсан уу? Байсан. Дарангуйллыг халж ардчилал хүчээр тогтоох гэсэн оролдлого "нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов" гэдэг шиг болоод дууссан нь харамсалтай.

02 September 2015

Beat It | Dubstep


Hans Zimmer - First Step (Ward-Is Remake)

Google-ийн шинэ лого

Сүүлийн хэдэн жил интерфейс хялбарчилалт эрчимтэй явагдаж хавтгай, 2 хэмжээст энгийн дүрс үсэгнүүд түрж орж ирсэн. Өдгөө ч энэ процесс үргэлжилсээр. Google лого-гоо шинэчилж.

01 September 2015

Unpublished Photographs of the War in Russia. Part 1


Браво, Сергей Мазаев - Страна цветов

Вадим Сидур

Вадим Сидур дайнд оролцож явсан бөгөөд 42 онд нүүрэндээ снайпераар буудуулж шархадсан. Сум зүүн талын нүднийх нь дор тусаж хэлнийх нь угийг бараг тасдаад нөгөө талын эрүүг нь бяцалж гарч ирсэн байдаг. Тэрбээр дайн, хүчирхийллийн сэдвээр олон баримал урласан боловч зөвлөлт засгийн үед нэгч үзэсгэлэн нь гарч байгаагүй.
Шархадсан хүн.
Нас барсан хүүхдүүдийн дурсгалд.
Treblinka.
Хүчирхийлэлд өртөж амиа алдагсадад.
Нэрийг нь мэдэхгүй бүтээл.

Беслан

Фото-зураг түүх өгүүлнэ. Бесланы сургууль дахь сандал. Амьд үлдэгсэд нь нас барсан хүмүүст зориулж тамхи асааж үлдээж.