08 July 2009

Өлзийт. Шунхлай

Энэхүү мэдээлэл автоматаар нийтлэгдэж буй болно.
Хотоос 30 мянгад шатахуун хийгээд гарсан. Лүнд колонк оролгүй давхичихсан чинь Дашинчилэн гэж 92 байдаггүй сөнөсөн газар угтсан. 80 хийлгэх үү байх уу гэж жаал эргэлзсэнээ Өлзийтрүү зүтгэхээр шийдсэн. Замд төөрсөн бол дуусаа - хээр шатахуунгүй дагзаа майжаад, машин харуулдаад зогсох байсан биз. Өлзийт орлоо, дор хаяж 4 ШТС байнаа. Петровис, Шунхлай 2 дээр 92 зарагдаж байв. Би аль ойроос нь л түлшээ авсан. Түгээгч нь яриа хөөрөөтэй, хөгжилтэй залуу байгаа. Зураг дарсан чинь:
- За манай ШТС-ын зургийг авч яах гэж байна? гэж асуусан.
- Зургийг нь нийтэлье гэж хариулсан.
Хэлсэндээ хүрлээ.
Буцах замдаа мөн л энэ ШТС-с түлшээ авсан, нөгөө л түгээгч байсан.

07 July 2009

Хавчиг шрифт

Энэхүү мэдээлэл автоматаар нийтлэгдэж буй болно.
Аливаа бичсэн зүйлийг хүний тархи хүлээж авахад шрифт багагүй нөлөөлдөг. Нэгэн жишээ: хуулиар архи пиво, тамхи үйлдвэрлэгчидийг анхааруулга бичихийг шаарддаг. Үйлдвэрлэгчид мэдээж тухайн мэдээллийг хэрэглэгчидэд уншуулах сонирхол бага. Гарц болох нэгэн арга - анхааруулгыг дан том үсгээр, хавчиг шрифтээр бичих. Түүнийг нь уншихад нүд эрээлжилээд, хүндрэлтэй байдаг.Орос сувгаар гарч буй шар айрагны сурталчилгааг сонирхоорой. Унших бололцоо бараг үгүй.

Буу шийдэм

Энэхүү мэдээлэл автоматаар нийтлэгдэж буй болно.
Тайлбаргүй.P.S: Тарвагыг би шоглоогүй. Юмыг яаж мэдэх билээ, байгаль орчны байцаагч блог үзэх ч юм билүү - it wasn't me.

06 July 2009

Мотоцикл

Энэхүү мэдээлэл автоматаар нийтлэгдэж буй болно.
Орос, хятад, япон байкуудыг харьцуулна уу.

Syljee alga

G-mobile-iin wireless modem-oor net-d oroh gesen oroldlogo bytelgyitlee. Arga ch ygyi biz, Khatgal sumaas 40 orchim km-iin zaid bga yum chin. Utsaar orohloor tseneg n gyals duuschih yum. Pad pad motor oroi 2-hon tsag asdag, ger bolgond zalguur bhgyi, utas zurgiin apparataa tsenegleh gesen hynees ih yum alga. Onoodor motortoi zaviar nogoo taliin ereg orood irlee. Yanziin. Oroi tsaatan aild ochih yum gene, yavah esehee shiideegyi l bn.

Шувуудын цуваа

Энэхүү мэдээлэл автоматаар нийтлэгдэж буй болно.
Хоёр тогоруу.Хос хун.Ганц бие ангир.Групп цахлай.Мөн сар, тас, хэрээ, элээ г.м. мэдэх мэдэхгүй шувуунууд их таарсан боловч зургийг нь дарж амжаагүй.

05 July 2009

Трум-пум-пум

Энэхүү мэдээлэл автоматаар нийтлэгдэж буй болно.
Винни Пух - гайхамшигтай кино. Disney-н хувилбар нь таалагддаггүй. Леонов дуу оруулсан орос хувилбар нь гоё.Энэ киноны тухай сонирхолтой зүйл оллоо.
http://burrarum.livejournal.com/52354.html
http://burrarum.livejournal.com/52064.html

Цаг гарга

Энэхүү мэдээлэл автоматаар нийтлэгдэж буй болно.
Хайрханд цайны газар хоол хүлээх зуур уншиж мэдэхэд цаг гаргалаа.

Суудлийн

Энэхүү мэдээлэл автоматаар нийтлэгдэж буй болно.
Zig zag-ийн төвд өглөө 9-д очиж гэнэдэв. 9:30-с онгойдог юм байна. Хүлээх зуур "суудлийн" гэдэг үг илрүүлэв.

04 July 2009

Khovsgol

Khovsgol nuuriin hovoond suuj bn. Tog baidaggyi. 10-s 12-iin hoorond l motor asaadag yum bn. Utas tseneggyi onjloo. Saya l 1 yum hagas tseneglelee. Margaash oroi net-d laptopoor oroh gej oroldnoo. Zurag sn darsaar yavna. Bolomj oldonguut niitelnee. End baigal delhii, tsag agaar yanziin bn aa. Goyo nutag shy.