Элдэв балай мэдээ, зарим хүний хэлж ярьж буй зүйл болон биеэ авч яваа байдал, манай хайрт засаг төрийн зарим шийдвэр зэргийг уншаад, хараад, сонсоод "ямар дебил юм бэ" гэж бодогдох нь элбэг байдаг. Нуугаад яахав, "ёстой хөлдүү гар байна" гэж зөндөө хүний талаар боддог, нээх хэлдэггүй л болохоос. Ер нь нас ахиад ирэхлээр хүн амьтантай маргах, өөрийн зөв гэдгийг батлахыг оролдохоо байчихдаг юм байна. Нээх ухаан, намба суусных биш л дэ, зүгээр хайран цаг - тайлбарлаж батлахад хугацаа их орно, үр дүн нь ихэвчлэн 0. Учир нь - "дебилизм не лечится".
Ингэхэд, мэдлэгт дусал: оюуны хомсдын нийтлэг нэршил нь олигофрения юм. Олигофрен гэж оюуны хомсдолтой хүнийг нэрлэнэ. Олигофрения нь дотроо 4 хуваагддаг байгаа юм.
Хэн нэгэн өөрийг чинь дебил гэж дуудвал бас ч гэж учиртай доромжилж гэдгийг дээрх хүснэгтээс харж болно, ха-ха. Хүндэвтэр болон хүнд хэлбэртэй бол имбецил болоод ирж байгаа юм. За тэгээд хамгийн найдваргүй, эргэлт буцалтгүй, гэрэл гэгээгүй бол - идиот. Би "дебил - идиот - имбецил" гэсэн дараалалтай байдаг гэж бодож явсан маань буруу байсан байна лэ, зөв нь "дебил - имбецил - идиот".
Би бүр өөрт байсан ICD-10-ын баазаас шүүж үзсэн, монгол нэршлийг нь харах гэж:
Англи хэлэнд idiot гэж хараах нь элбэг байдаг нь зүгээр ч нэг тэнэгээр нь дуудаж буй явдал биш бүр хамгийн доод түвшний, 20-с доош IQ-тай, тэнэгийн тэнэг, оюуны маш гүнзгий хомсдолтой гэж буй хэрэг.
No comments:
Post a Comment