29 May 2026

Шаргалжуут

Уржигдар Шаргалжуут давхиад ирлээ. 
Өглөө 5:30-д хөдлөөд шөнө 2:30-д ирсэн.
1300 км зам туулж. Үүнээс 100 гаран нь шороо. Шаргалжуутруу засмал зам тавих ажил ид явагдаж байна лэ.
Буцах замд нойр хүрдэг л юм бол зогсоод унтах юм шүү гэж бодож байсан хэдий ч energy drink уусных уу, өмнөх өдрүүдэд нойр сайн авсан байсных уу нойр хүрэхгүй байсаар хотод ороод ирсэн. 
Кофе, энергийн ундаа зэрэг нь яаж үйлчилдэгийг мэдэхэд илүүдэхгүй. Эрч хүч нэмээд, сэргээгээд байгаагийн цаана хүний бие организм ядраад, энерги дуусаж байна шүү гэсэн сигналыг тархи хүлээж авахыг сулруулаад байгаа юм. Блок хийчихдэг гэсэн үг энгийнээр бол. Тэнхээ барагдаад байхад хүртэл тархи үргэлжлүүлээд ажиллая гэсэн сигнал өгч байдаг. Гэхдээ хүний нөөц мэдээж хязгаартай. Хүчээр удаан ингэж тэтгэх юм бол хүн тэсэж тэсэж нураад өгнө. Тиймээс учиртай хэрэглэх хэрэгтэй. Өдөр тутамд бол энергийн ундаа хор шүү дэ. Кофе бол 2-3 аяга асуудалгүй.
За тэгээд яаж зүгээр явахав, хурд хэтрүүлээд торгуулиад амжсан. Даваа даваад л доор буудаж буйг хараад хурдаа хасахад аль хэдийн 115км/ц гэсэн тоо гаргачихсан инээгээд угтаж байна лэ.

No comments:

Post a Comment