23 цаг өнгөрч байхад шүү дэ! Би хараал урсгасан, нуугаад яахав. Ажилд явган явж байгаа, шаардлагатай үед автобусддаг. Гэхдээ эмнэлэгт хөл муу хүн үзүүлэх г.м. мэр сэр ажил байсан, машингүй бол бүтэхгүй. Ядаж хэдэн өдрийн өмнө мэдэгдэх хэрэгтэй шүү дэ. Тэгээд өглөө харсан чинь...
Арай л доог тохуутай юу? Ингэж ажил хийдэггүй байх шүү нөхдөө. Дааганаас унаж үхдэггүй, дарвагараасаа болж үхдэг юм гэдэг үг санаанд орлоо. Хүмүүсийн нервээр ингэж тоглоод байвал яавч сайн үр дүнд хүрэхгүйдэгээ. Санал асуулга дээр үндэслээд гэсэн байхаар нь орж сонирхолоо. 11-нд үүсгээд 14-нд хаасан санал асуулга байгаа юм:
6500 орчим хүн санал өгөөд 52% нь дэмжиж.
3400 хүний саналаар 1 сая 500 мянган хүний ажил амьдралыг зохицуулдаг "мэргэн" хүмүүс юм да, хэлэх үг алга. Нэг иймэрхүү орон гаран нөхдүүдээр удирдуулж байна да хэдүүлээ, засаг заяа хоёртоо гомд гэдэг үг яг таарна.

No comments:
Post a Comment