11 February 2025

Гурван цахилгаан

1937 оны 2-р сарын 11-ний өдрийн гурван цахилгаан.
1. «Киев. НКВД. Балицкому. Арестуйте Енукидзе Авеля спецконвоем отправьте Москву. Ежов»
2. «Харьков. Начальнику облуправления НКВД тов. Мазо. Арестуйте Енукидзе Авеля и спецконвоем немедленно отправьте Москву. Исполнение донести. Карлсон»
3. «Енукидзе арестован. Сегодня 11 февраля направляется Москву поездом нр 42 вагонзак нр 3226. Сопровождает пом нач 2 отдела лейтенант госбезопасности Петров. Мазо»

Нэг өдрийн дотор л баривчлагдаад Москва руу Харьковоос ачигдсан байгаа юм. Эдгээр цахилгаануудад нэр дурдагдаж буй хүмүүсийн хувь тавилан:
1. Авель Енукидзе. Баривчлагдаж буй энэ хүн Сталины эхнэр Надежда Аллилуевагийн загалмайлсан эцэг. 1937 оны 10-р сарын 30-нд буудуулсан. 
2. Москвагаас тушаал өгсөн нарком Ежов 1940 оны 2-р сарын 4-нд буудуулсан.
3. Ежовын цахилгааныг Киевт хүлээж авсан Балицкий 1937 оны 11-р сарын 27-нд буудуулсан.
4. Киевээс Харьковруу цахилгаан илгээсэн УССР-ын дотоод хэргийн наркомын орлогч Карлсон 1938 оны 4-р сарын 22-нд буудуулсан.
5. Харьков мужийн УНКВД-гийн дарга Соломон Мазо 1937 оны 7-р сарын 4-нд өөрийгөө буудан хороосон. Үлдээсэн зурвасдаа «Товарищи, опомнитесь! Куда ведёт такая линия арестов и выбивания из обвиняемых сведений?» хэмээж. Үхсэнийх нь дараа намаас хассан байдаг.

No comments:

Post a Comment