Акунины "История Российского государства" цувралын "Эпоха цариц" боть номонд Екатерина II хатан хаан өөрийн ач болох Александр, Константин нарын эрүүл мэнд, хүмүүжил боловсролд их анхаардаг байсан тухай гардаг. Тэрбээр 1784 онд өөрийн гараар "Наставление касательно здравия и сохранения оного" гэсэн баримт бичсэн байдаг. Бараг 250 жил өнгөрсөн ч гэлээ энэхүү баримтыг өнөөдөр ч гэсэн дагаж мөрдөхөөр л харагдаж байна.
27 February 2025
23 February 2025
Чингис хаан - 18 нас минь, намайг бүү орхиоч
Labels:
video clip
18 February 2025
14 February 2025
Зүүний нугалаа ба 1932 оны зэвсэгт бослого
Монголын гээгдсэн түүх суваг давгүй. Тогтмол үздэг сувгуудын нэг.
Labels:
history
( . )( . ) болон (_|_)
Labels:
art,
comparison,
hometown
13 February 2025
11 February 2025
Говновоз
Өнгөрсөн жил "Говновоз" (Говно, гавно - баас, өтгөн ялгадас; возить - тээвэрлэх, зөөх. Нийлээд Гавновоз - бохир сорогч машин) нэртэй дууг янз бүрийн дуучин дуулсан болгох үзэгдэл эрчээ авсан. AI ашиглаад алж өгсөн. Ямар учиртай дуу юм гэсэн чинь Михаил Шелег хэмээх нөхрийнх юм байна. Шансон сонсдоггүй болохоор мэдээхгүй юм. Оригинал нь:
Дууны үг нь хөгийн л дө, ккк.
За тэгээд зарим нэг хувилбарыг сонирхоё.
Михаил Шуфутинский.
Максим.
Олег Газманов.
Газманов бол ёоз ёозоороо байна лэ.
Пугачёва.
Серега.
Григорий Лепс.
Мумий тролль.
Игорь Скляр.
Тату.
Любэ.
Пикник.
Дискотека Авария.
Концертын номер хүртэл Гавновоз-ын сэдэвтэй болоод амжиж.
Гадаад хувилбаруудаас.
Luis Fonsi.
Queen.
ABBA.
Nirvana.
Coolio.
Rammstein.
Metallica.
Secret Service.
Төгсгөлд нь хэдэн шортс.
Цаашаа ухах юм бол тоймгүй их юм байгаа.
Labels:
comparison,
fun
HB!
2025.02.11 12:12
Найзад төрсөн өдрийн мэнд!
2023.02.11 00:55
Найзад төрсөн өдрийн мэнд хүргэе!
Өнөөдөр нөхдүүдтэй салхинд гарч мах шарж барих төлөвлөгөөтэй сууна.
2021.02.11 11:44
За найзад төрсөн өдрийн мэнд!
2020.02.11 08:52
2019.02.11 00:01
Уламжлалаа эвдээд яахав. Ууганаадаа төрсөн өдрийн мэнд!
2018.02.11 17:57
Өглөөнөөс хойш гадуур явж байсан болохоор компын ард сууж чадсангүй, сая л тухалж байна. Найзад төрсөн өдрийн мэнд!
Өглөө мэндчилгээ дэвшүүлчихсэн л дэ. Уламжлал ёсоор энд бас баяр хүргэхгүй бол гомдож мэднэ, нас сүүдэр нь өндөр болсон зайлуул )
2017.02.11 02:11
Ууганаад төрсөн өдрийн мэнд!
Нэг түүх ярьж өгье. 92 он байна уу да, 1-р сургуульд шилжиж ирдэг жил 9-р сарын 1-нд сургууль дээрээ очвоо. Тус сургуулиас орсон хүүхдүүдийг эс тооцвол тооны ангид элссэн хүүхдүүд бие биенээ танихгүй. Надад жишээ нь нэгч мэдэх хүн байгаагүй. Сургуулийн хашаа жижигхэнийг хэлэх үү, 9 сарын 1 ямар өдөр билээ, хаана ч анги маань байгаа юм бүү мэд. Тэгсэн тэр бужигнаан дунд нэг хүүхэд надаас "Чи шинээр тооны ангид орж байгаа хүүхэд үү?" гэж асууж танилцсан нь хожим нь сайн андуудын маань нэг болсон Ууганаа байгаа юм. Би хааяа цаашлуулдаг юм:
- Ангиа хайгаад явж байтал нэг жижиг гар "Ахаа, тооны анги хаана байна?" гээд салгалаад ирж билээ, тэгсэн чи байсан байна лэ ш дэ гэхлээр Ууганаа өөдөөс:
- Хуцандаа. Эргүү төлөг шиг юм ангайгаад тэнэж байснаа мэдэхгүй гэдэг юм, ха-ха.
2016.02.11 02:11
Энэ жилийн хувьд баяр таарч байсан болохоор найзууд урьдчилаад нэг өдөр Төрхурахын аманд мах шарсан шигээ амарцгаасан юм. Ууганаад нэрийг нь каллиграфиар бичүүлж гардуулсан болно. Микроскоп шиг хэрэггүй бэлэг алга гэсэн шүүмж сонссон, ха-ха. Хүмүүсээ, нэгэндээ микроскоп бэлэглээд хэрэггүй шүү!
2015.02.11 09:14
Ууганаадаа төрсөн өдрийн мэнд! Энэ жил мань эрд хүндэтгэлтэйгээр микроскоп гардуулсан. Хеликобактериа тоолог дэ, хэ-хэ.
2014.02.11 09:15
Ууганаад төрсөн өдрийн мэнд!
2013.02.11 18:40
Монголчууд хотол олноороо Ууганаагийн төрсөн өдрөөр бууз идэцгээж байна.
2012.02.11 19:30
Mэдээж, төрсөн өдрийн мэнд!
2011.02.11 08:00
Ууганаад мэнд хүргэж байна!
Чамайг сайн хусдаг хүмүүс хүрээлдэгт баярлаж явдаг шүү, найзаа.
Metallica - Whiskey in the Jar.

date
Гурван цахилгаан
1937 оны 2-р сарын 11-ний өдрийн гурван цахилгаан.
1. «Киев. НКВД. Балицкому. Арестуйте Енукидзе Авеля спецконвоем отправьте Москву. Ежов»
2. «Харьков. Начальнику облуправления НКВД тов. Мазо. Арестуйте Енукидзе Авеля и спецконвоем немедленно отправьте Москву. Исполнение донести. Карлсон»
3. «Енукидзе арестован. Сегодня 11 февраля направляется Москву поездом нр 42 вагонзак нр 3226. Сопровождает пом нач 2 отдела лейтенант госбезопасности Петров. Мазо»
Нэг өдрийн дотор л баривчлагдаад Москва руу Харьковоос ачигдсан байгаа юм. Эдгээр цахилгаануудад нэр дурдагдаж буй хүмүүсийн хувь тавилан:
1. Авель Енукидзе. Баривчлагдаж буй энэ хүн Сталины эхнэр Надежда Аллилуевагийн загалмайлсан эцэг. 1937 оны 10-р сарын 30-нд буудуулсан.
2. Москвагаас тушаал өгсөн нарком Ежов 1940 оны 2-р сарын 4-нд буудуулсан.
3. Ежовын цахилгааныг Киевт хүлээж авсан Балицкий 1937 оны 11-р сарын 27-нд буудуулсан.
4. Киевээс Харьковруу цахилгаан илгээсэн УССР-ын дотоод хэргийн наркомын орлогч Карлсон 1938 оны 4-р сарын 22-нд буудуулсан.
5. Харьков мужийн УНКВД-гийн дарга Соломон Мазо 1937 оны 7-р сарын 4-нд өөрийгөө буудан хороосон. Үлдээсэн зурвасдаа «Товарищи, опомнитесь! Куда ведёт такая линия арестов и выбивания из обвиняемых сведений?» хэмээж. Үхсэнийх нь дараа намаас хассан байдаг.
Labels:
history
10 February 2025
09 February 2025
В Арктику
Энэ гоё баримтат кино байна лэ.
Трейлер:
Бүтнээрээ:
Labels:
movies
06 February 2025
05 February 2025
04 February 2025
03 February 2025
Subscribe to:
Posts (Atom)