27 December 2022

Brisbane. Details

Янзалж дуусдаггүй зүйл гэвэл файлууд болон зурагнууд. Хувийн, ажлын, халтуурын, хүний, татаж авсан, дараа цэгцэлнэ гээд нэг хавтсанд чихсэн г.м. түмэн файл нэг мэдэхэд уул овоо шиг хуримтлагдчихсан байдаг. Brisbane-ий зурагнууд хүртэл гарч ирж байна. 
You look great.
Цэвэрхэн болохоор хөл нүцгэн, оймстой явж байх нь элбэг.
Гэхдээ парк дахь сандалны завсар аакуугаа хийх бол хаана ч байдаг үзэгдэл.
Мөн эр бэлэг эрхтэнг харамгүй л зурдаг газар.
Энэ бас хэрцгий л шийдэл байна - нүдэнд нь харандаа зоож эргүүлэх нь.
Олон нийтийн газар байрлах эд зүйлс дандаа гоё мод, төмөр хослуусан хийцтэй, аюулгүй, үгүйдээ боолт нь тусгай түлхүүрээр тайлагдахаар хийгдсэн байдаг. Хямд пластмасс, хуруу гар, нүд амруу зоогдчихоор эсвэл унаж бэртэж гэмтэх зүйл ер байхгүй.
7 Eleven-ний 1 долларын кофег хашраасандаа зайлуул.
Харц цувралаас.
Troll. Newmarket-ын Coles-ын зогсоол байна.
Airbnb-гээр байр түрээслэхээр эзэн нь цоожны код бүхий sms илгээдэг. Тэгээд гадаа нь байх ийм цоожноос гэрийнх нь түлхүүр гарч ирдэг.
Гүрвэл үнэндээ л элбэг. Ихэвчлэн шөнө гарч ирж ан хийдэг юм. Заримдаа гэрт гүйж л байдаг. Нийсдэг том жоомыг бодоход гайгүй ээ. Эрхий хуруу шиг хэмжээтэй жоом ч бас эвгүй золиг шүү.
Ямар зориулалтаар бээлий угалсныг мэдэхгүй, бодвол ус чийгнээс түр хамгаалсан байх.
Хятад дэлгүүрүүдэд ханзаар давхар мэдээлэл бичигдэх нь энгийн үзэгдэл.
Port of Brisbane-д хөшөө дурсгалын зүйлс гээд байх зүйл байхгүй шахуу. Байгаа нэг нь иймэрхүү.
Анхааруулга.
Нацистууд ч юмуу халзан толгойтуудтай таарч байсангүй. Хас тэмдэг яахав хааяа нэг таардаг л юм.
Хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй, хараагүй хүмүүс гудамжинд харьцангүй их тааралддаг. Орчин нь бүрдсэн болохоор тэдгээр хүмүүс нийгмээс тусгаарлагддаггүй, нэг хэсэг нь болоод явдаг. Манайд жишээ нь тахир дутуу хүний тоо олон улсын дундажаас хэд дахин бага байгаа нь юу л бол. Гэрээсээ ч гарах боломжгүй болохоор ил харагддаггүй, хоригдоод л байж байдаг.
Jesus saves л гэхээс дэ, хэдийгээр шашинд итгэдэггүй ч гэлээ.

1 comment:

  1. Za ter coffee bol yag 2 sariin umnuus $2 bolson bgaa, amt n hevendee, yanziin

    ReplyDelete