Тасалгааны ургамал ер нь тусдаа сэдэв юм. Цэцэглэдэггүй ургамлыг тариад ч яадаг юм гэж хувьдаа боддог, гэвч ээж маань өөр бодолтой тул тарьдаг. Манайх цэцэггүй шахуу айл байгаа юм, зурагнууд бүгд зуслангийнх - ээжийн ургамлууд гэсэн үг.
Нямбай үзнэ шүү дэ, хавар цагаар үрсэлгээ хийж бариад. Гэрт тариад зогсохгүй хашаанд баахан цэцэг тарьдаг юм. Надад бол лай юм шиг л санагддаг, хогийн ургамал байхгүй ногоон зүлэг байхад л хангалттай юм шиг.
Цэцэглэхээрээ ч гоё л до.Хэдийгээр ургамалд халтай ч амьд амьтанд харьцангуй гайгүй. Гэвч аквариумд загас тэжээвэл эрт орой нэгэн цагт бүгдийг нь элгээр нь дээш хөвүүлэхээ мэддэг. Тиймдээ ч тэжээх гэж оролдоогүй. Харин хоолоо шаналгаад идчихдэг амьтныг бол өлсгөөд алчихгүй тэжээгээд байгаа юмаа нэг юм.
No comments:
Post a Comment