26 September 2022
Эсгий олбог
Хүйтний улирал ирж байна, машин дулаахан, тухтай байх нь чухал. Дөрвөн жилийн өмнө Мишээл экспо дээр нэг жижиг дундын үзэсгэлэнтэй таарсан юм. Гараар ширж оёсон монгол эсгий олбог зарагдаж байхаар нь сонирхоод хоёр олбог машиндаа авсан. Дулаахан, биед наалдацтай, таалагдсан гэж. Хонины нэхийнээс лав дээр. Нодинон жил хайсаар байгаад олбог авсан газраа олсон, Цагаан солонго гэдэг эсгий урлалын жижиг урлан байдаг юм билээ. Дан гар хийц, эсгий, тэмээний юмуу хонины ноосон утас, элгэн аравч. Элэгдэж цоортол нас хүрэхгүй.
Labels:
helpful hint
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment