09 April 2022
Өнгөрөгч амралтын өдрөөр
Хавар манай, намар Сэк-ийн зуслан дээр улирлын нээлт, хаалтын арга хэмжээ явагддаг. Мах шараад, идэж уугаад, инээлдэж баясцгаадаг юм. Энэ жилийн нээлт бөгөөд Булагаагийн төрсөн өдөр өнгөрөгч бямба гаригт болсон. Алийн болгон хатуу алкоголь хэрэглэхэв, ядаж шингэлье, коктейль хийж барихаар ухамсарт ард олон тохиролцов. За тэгээд олон юм нуршаад яахав, морин жолооч хийж ирсэн найз сүүлд хэлсэн "Та нар чинь харин сандал дээрээсээ сансарт нисчихдэг гарууд болсон байна лэ шүү, ха-ха" гэдэг ганц өгүүлбэр бүхнийг илтгэж буй юм.
Labels:
event
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment