07 February 2022

Засвар үйлчилгээ

Компьютер ландын засварууд 10-20 жил болсон ч өөрчлөгддөггүй нь сонин. 
Шууд утгаараа "на коленке" ажилладаг.
Гэхдээ боломжийн засчихдаг нь сайн шүү зайлуул. Улаан цайм хогийн юм хийж өгч байсныг санахгүй юм.
Эсрэгээр, зарим нөхдүүд үйлчилгээ үзүүлэх гэж янаглан хорлох нь бий. Нилээн дээр плитканы хоёр ширэм ар араасаа дарааллаад шатсан. Дуудлагаар ирсэн нөхөр сольж өгөх болов. Солих явцад буруу холболт хийж сольж байсан ширэмээ шатаачихаад үнийг нь нэхэмжлсэн ө.х. би 2 ширэм солиулах гэж дуудаад 3-ын үнэ төлөх болсон. Өөрийн чинь буруу үйл ажиллагаанаас болж шатсан биз дэ гэхээр түмэн зовлон тоочоод, шалтаг шалтгаан яриад, гайтай. Буянаар бол гээд өгсөн. Гол нь бас буруу ч юмуу дутуу холбож хаячихаад явсан бололтой, хянах дээр нэг плита халуун байгаа юм шиг байнга гэрэл нь асдаг болсон, ха-ха. Нэг иймэрхүү. 

No comments:

Post a Comment