30 December 2021

Холимог хуурга. Улаанбаатар

2021 оны сүүлчийн холимог хуурга Улаанбаатар хотын маань гудамж талбайд авсан зурагнуудаас бүрдсэн болно.
Нийслэлд угсармалуудыг хөөсөнцөрөөр нэгдсэн журмаар дулаалдаг болсон байгаа.
Анзаарагдалгүй чимээгүй өнгөрсөн зүйл - машин замын шар хүрээ зурвас. Ийм зурвасын дагуу зогсох хориотой байдаг стандартыг хэвшүүлэх гэсэн анхны оролдлого.
12-р хороололд Цой тааралдсан. 
Граффити манайд муугуй хөгжиж байгаа гэж боддог. НҮБ-ийн гудамж:
Хуучин дүрслэх урлагын сургуулийн урлан байсан байр. Гоё харагддаг шүү энэ хана. 
Бусад тохиолдолд ард маань (голдуу хүүхдүүд) хашаа байшингаа өөрийн хэмжээнд гоёдог.
Зарим нь огт "гоёдоггүй". Зүгээр л угалзруулдаг.
СӨХ-үүд гэж тусдаа бүлэг бий. Дан трэш, хүнд хүнд юм зохиож хийдэг.
Хот тохижилтын нөхөд ядаж байхад бас дутахгүй ээ.
Нийслэл маань хүнд зориулагдсан хот бол яавч биш хэвээрээ байгаа.
Уг нь 380 гаран жилийн түүхтэй хот. Ойн лого, шрифт нь тун давгүй юм гээч.
Гол асуудлууд нэг дор - хог, машин, бие засах газар.
Бие засах асуудал тун хэцүү. Ямар сайндаа аргаа бараад ийм юм бичиж өлгөх билээ:  
Хаяг гарчиг, бичээсрүүү шилжье. Мартуузай ломбард.
Маннам.
Гуанжоу хувцас.
Сэтгэлийн үг.
Хөөрхөн матартай контейнер гэр хорооллыг чимнэ.
Гүн гүнзгий агуулгатай бүтээл байх, би хойлог юм болохоороо ойлгосонгүй.
40 мянгат. Хар тамхи зардаг газрыг кед өлгөж тэмдэглэдэг байсан түүх бий нь бий. Энэ гэхдээ тийм зорилгоор өлгөгдсөн гуталнууд биш байх.
За тэгээд хот хөдөөгүй сайхан болох цаг ирэх байлгүй дэ.

No comments:

Post a Comment