05 July 2021

Наадам

Яг нарийндаа наадам тэмдэглэнэ үү, хойшлуулна уу, цуцална уу - надад ямарч нөлөөлөх зүйл алга. Тиймээс талбай дээр цуглараад байсан хүмүүсийн алиных нь ч талд би хувьдаа ороогүй. 
Оросын нэг хэллэг бий "У каждая своя правда" буюу "өөрийн зөв гэж үзэх зүйл хүн болгод бий" гэсэн утгатай. Чиний зөв гэж үзэж буй зүйл бусдын "зөв"-тэй таарах албагүй, нөгөө талаас олонхийн зөв ч бас дандаа байгаад байдаггүй гэдгийг санаж явах хэрэгтэй.

No comments:

Post a Comment