06 May 2021

Yahoo!

Цагтаа Yahoo хамгийн сайн хайлтын системтэй байсан. Цагтаа Yahoo Messenger-ийг манайд интернэтэд ордог хүн болгон ашигладаг байсан. Цагтаа хүн бүр Yahoo Mail-тэй байсан. Цагтаа Yahoo-гийн хувьцаа тэнгэрт хадаж байсан.
Өнөөдөр хүн бүр Google-ээр хайлтаа хийж байна. Өнөөдөр Telegram, Viber, WeChat, WhatsApp, Skype, Teams, Messenger г.м. түмэн янзын мессенжер ашигагдаж байна. Өнөөдөр дийлэнх олонх нь Gmail-ийг ашигладаг болж. Сая Yahoo дахин эзэмшигчээ сольсон, авсан үнээсээ 2 дахин хямд зарагдаж байна.
Маш энгийн дүгнэлт гарч байгаа юм: компани ч бай, хүн ч бай, цагтаа хамгийн шилдэг, сайн нь байж болноо. Гэхдээ юм амархан өөрчлөгддөг болж. Цаг үеийг мэдэрч алхаа гишгээгээ тааруулахгүй бол хоцрогдох, арчигдах энүүхэнд.
Нээрээ, нэг ажиглагдсан зүйл: хүн хувийн мэйл хаягаа илгээхэд тэр нь yahoo байвал ихэнхдээ 40 гарсан хүн байж таардаг.

1 comment:

  1. компанийг оргил үед нь байсан захирал нь сайн хүнийг сургаж дараагийн удирдагчаар сонгохгүй л бол тэгдэг юм биш үү 456456

    ReplyDelete