14 October 2020

Замын хөдөлгөөн зохицуулалт

Зүүн гар тийш эргэхийг хориглохоор түгжирхээ байна гэж хэн хаана хэлчихсэн юм бэ? Ямар баталгаа нотолгоо байнаа? 
Баримттай л ярьцгаая:
1. Бөмбөгөрөөс баруун 4 замруу очоод зүүн эргэхгүй, наана нь Бөмбөгөрлүү ажлын цагаар бас эргэхгүй. Нэмэх нь (санаатай саботаж хийж буй мэт) ХИД-ийн зүүн талын замыг хойшоо ганц урсгалтай болгосон.  Үр дүнд нь Баянхошуу, III-IV хороолол, 32-ын тойрог чиглэлээс Бөмбөгөр зүглэх урсгал Теди төвөөр эргэж таардаг.
2. Энхтайваны өргөн чөлөөгөөс ГЯЯ-аар урагшаа эргэхгүй, Цэцэг төвөөр урагшаа эргэхгүй, аль аль уулзвар дээр зүүн эргэхийг хориглосон. Одоо Төв шуудангийн уулзвараар урагшаа эргэх гэж зовдог болчихоод байна.
3. Төв музейн уулзварлуу хойноос орж ирээд зүүн эргэхгүй. Наагуур нь НҮБ-рүү зүүн эргээд зэлтэрийн гацаанд орно.
Туршилт хийдгээ л больчихмоор байна. Загварчлал, тооцоон дээр суурилсан бол тэрийгээ олон нийтэд дэлгэ. Асуудлын үр дүнтэй тэмцэх биш учир шалтгааныг нь олж арилгамаар байна ш дэ. Замын түгжрэл бол зам нарийнийх юмуу зам бага тавигдсаных биш. Зам нэмж бариад түгжрэлийг шийдсэн хот байдаггүй л байхгүй юу. Ерөөсөө машин нь олон болчихоод байна шүү дэ энэ хотод. Тэгш сондгойгоор хязгаарлана гэх шиг. Дебил үү? Нэг машинтай байсан айл хоёр машинтай л болно.

No comments:

Post a Comment