Байгууллага хамт олны шинэ жилийн баярын ёслолууд нэгэнт эхэлжээ. Томчуудын хажуугаар багачууд ч баярлаж байна. Тодорхой жишээ:
Дунд охин:
- Манай анги шинэ жил хийх гээд, зарим нь мөнгөө өгөхгүй, ФБ группд бөөн хэрүүл. Ангийн группын нэрийг админ нь "МӨНГӨӨ ӨГ 45K" болгож өөрчилсөн, дан том үсгээр.
Бага охин:
- Манай ангид монита явагдаж байгаа. Миний сугалсан хүүхэд намайг мэдээд байх шиг байнаа. Өчигдөр тэмцээн дээр яг хажууд ирчээд: "Миний монита надад ийм ийм юм бэлэглэчихээсэй" гээд зогсоод байсан.
No comments:
Post a Comment