16 November 2019

Puzzle угсралт

UPD 2019.11.16 20:53
Хоёр долоо хоногийн өмнө зөв хэмжээгээр жааз хийлгэж паазлыг угсарч хананд өлгөсөн болно.
Хуучин нь ч бий.
2019.09.30 12:53
Гэрт 2 хайрцаг паазл жил гаруй болж байгаа. Аль дээр хүүхдүүд угсарчихаад эргүүлээд хураачихсан юм. Өглөө хэмжээг нь гар утсан дээрээ дараад гарсан.
Жаазны үйлдвэр орж хэмжээгээ өгч жааз хийлгэв.
Гэртээ хоёр жаазаа чирээд ирсэн хойноо 2 дахь puzzle нь өөр хэмжээтэйг анзаарав. Хайрцагны хэмжээ нь ижил болохоор нэгнийх нь бичгийг харчихаад гарсан маань алдаа байж.
Ямартаа ч таарсан хэмжээтэйг нь эвлүүлсэн.
Одоо илүү гарсан жаазанд таарсан паазл олох, паазлд таарсан жааз дахиж очиж хийлгэх ажил л үлдлээ. Бөөн лай өөр дээрээ хураалаа да.

No comments:

Post a Comment