19 August 2019

Ачаа, гэрэл

Их гэрэл жаахан цайраад эхлэхээр нь бага дээр нь арга хэмжээ авах нь зөв байх гээд Smoke нэртэй газар очоод тодруулж орхисон.
Ноль зүлгүүрээр зүлгэж байгаад тусгай бэлдэцээр шүршээд, хамгаалалтын давхаргаар дээрээс нь бас шүршидэг юм билээ. Нэгэнт цагаа үрж орсоных гээд урд хойд, доод, манангийн, хажуугийн жижиг дохио, спойлерийн гээд бүх гэрлээ өнгөлүүлсэн.
Номин моторсын дэлгүүрээр орж үзсэн. Ачаа (roof rack) болон хайрцаг (roof box) сонирхосон юм.
Явцын дунд ачаа нь хайрцагнаасаа илүү ашигтай гэдгийг ойлгосон. Яг авах гэснээ гэнэт энэ ер нь урд ямар үнэтэй байдаг юм бол гэж бодоод хойшлуулсан.
Дүүдээ хэлээд хятадуудтай холбогдуулсан чинь ийм ачаа хийдэг, ямарч асуудалгүй гээд үнээ хэлэв.
Тэр нь Номингийн үнээс хавьгүй хямд байсан болохоор би захиалахаар шийдсэн.
Нэг өдөр дүү ачаа чинь ирлээ ах гэж холбогдов.
Хайрцагнаас нь гаргаад гагнаасыг нь сонжив - боломжийн шүү. Надад лав таалагдсан.
За тэгээд 2 талын мөрөө тайлж авч байгаад ачаагаа угсарсан да.
Бас л яггүй ажил байна лэ шүү.
Угсарсан хойноо бол гоё болдог юм билээ. Надад хэдэн төмөр болон пластик хайрцаг, каниструуд бий. Аялалд явахдаа амархан тогтоох арга чарга бодноо тэгж байгаад.
Хамгийн гомдмоор нь угсарсан хойно их биерүү орж буй боолтуудыг силикондох ёстойг мэдсэн. Сука! Дахиад бүгдийг нь задлаад угсарна гэсэн үг шүү дэ. YouTube дээрээс бичлэг үзэхдээ гүйлгэчихсэн чинь яг силикондож байгаа хэсгийг нь алгассан байна лэ.
Тэгээд өнгөрсөн амралтын өдрөөр найзын зуслан дээр очиж задлаад, силикондоод угсарлаа ш дэ.

No comments:

Post a Comment