22 October 2018

Холимог хуурга

Монгол варень ямарч варенийг дагуулахгүй. Жимс нь зэрлэг болоод тэр байх. Ганц л дутагдал бий - таглаа. Чихэртэй нь барьцалдуулаад битүүмжилж орхих юм нөхдүүд.
Эх орны бүтээгдэхүүн болгон сайн бишээ бас. Монголд үйлдвэрлэсэн сидр гэсэн бичигтэй зүйл зарж байхаар нь сонирхоод авсан, амсаад харамссан, хийсэн нөхдийг нь хараасан. Бөөн будаг, бөөн чихэр, бөөн спирт. Сидр гэж даапалсан байлгүй дэ.
Сэлбийн гол. Ингээд труба дээгүүр гараарай!
Ер нь хашаа хашлага улам их нэмэгдээд байх шиг. Зарим тохиолдолд зөв, зарим тохиолдолд буруу юм. Жишээ нь: автомашины зогсоол дээр үзээрийн труба зоож гинжлэх нь хаанахын ямар ёс вэ? Явган хүний зам дээр зоодог болсон байна лэ болоогүй, машин нь яваад байдаг болохоор.
Мишээл экспо, худалдагчийн ширээ.
13-р хорооллын доктор авто-сүлжээ. Хөөсөнцөр тахианд бөглөөнүүд зоосон байгаа юм. Засварчид нь л ингэсэн дэ, хэ-хэ.
Санаатай И-г N-ээр орлуулдаг бүлэг этгээд байх шигээ.
УДЭТ-ын гурван давхарт Их түүхийн гэрч илчит сайхан монгол зоог ажилладаг болж. Урлагийг үүнээс илүү доош яаж ч хийх билээ. Авъяас юм да бас.
Намар цаг өнгөний хувьд гоё улирал байгаа юм. Гэвч хог, шороо тоос нь дүр төрх их гутааж байна. Манайх гялгар уутны хэрэглээнээсээ татгалзаж эхлэх нь зөв юм шиг.
Яг хичээл эхэлсэн - 1-р сургууль барилгын ажлаа зэргэцүүлэн эхлүүлж биеийн тамирын заалаа нураах шив дэ. Дулаахан байхад хүүхдүүдээ сургуулийн хашаа тойруулж гүйлгэж байв. Одоо танхимд тамирын хичээл орж байгаа, ихэвчлэн гарны дасгал хийлгэдэг. Гайхамшиг үргэлжилсээр.
Худалдаа хөгжлийн банкны барилгын ажил хавь орчны хүмүүсийг солиоруулах дөхөж байгаа байх. Дуу чимээ нь тасархай.
Би гайхаад байдаг юм - яагаад манайд боломжийн электрон самбар хийж чаддаггүй юм бол гэж. Үг үсэг нь хэзээ ч бүрэн бүтэн гардаггүй. Гарахлаараа хятад алимны хайрцган дээрх кирилл үсэг шиг зүйл гардаг.
Будааны шилдэг савалгаа.
Өчигдөрийн фото. Их дэлгүүрийн өмнөх самбар дээр windows-ийн лиценз нэхсэн цонх гараад ирж.

1 comment:

  1. Монгол варень экологи талдаа сайн сайн нь сайн шүү дээ, гэхдээ эрүүл ахуй гэдэг юм жаахан муу юм шиг байгаан. Би анх хүүхдүүддээ их л авч өгдөг байсан. Тэгсэн нэг удаа дотроос нь жоом гарч ирдэг юм даа.

    ReplyDelete