Эхнэрийн ээж буюу манай хадам ирсэн байгаа. Нааш гарахынхаа өмнө Гандангаар орж аян замын ном уншуулжилдээ, настай хүн аргагүй. Лам охиндоо аваачиж өгөөрэй гээд буудайн үр өгсөн юмуу да.
Ээж: - Хүү минь, Австрали чинь хилээрээ хүнс, ургамал оруулдаггүй гэж хүүхдүүд анхааруулаад байсан, яанаа? гэхэд
Лам: - Зүгээр, зүгээр. Гаалийн ажилтнууд нь мэддэг юм, шашны агуулгатай зүйл байна гээд шууд нэвтрүүлнэ гэж.
Тус явдлын дараа эхнэр ээжтэйгээ мессенжерээд холбогдохдоо:
- За ээж минь, хэл ус байхгүй байж атга будаанаас болж хил дээр ноцуулаад яахав зүгээр, наадхаа үлдээгээрэй дэ гэж байх шиг байсан.
Гайхалтай шүү - Ганданд суугаа лам өөр улсын гаалийн ажилтны ажлыг мэдээд байдаг нь, хэ-хэ.

No comments:
Post a Comment