Удаан гэгч хүлээлгэсний эцэст улаан өндөгний баяраар буюу Easter-ээр жаахан зав гарч хэдэн зураг оруулах шив дэ.
Дэлгүүрт. Хөөрхөн бараатай тасаг:
Хятад дэлгүүрт Брюс Ли-гийн плакат зарагдаж байх юм. 80-аад оны сүүлчээр Хүнсний 20-ийн үүдэнд Брюс Ли-гийн зураг, плакат зарагддаг байсан үе санаанд оров.
Гэр ахуйн барааны тасаг. Үзүүлэнгийн хиймэл алимыг хэн нэгэн хазаад амжиж.
Бидний ажил хийхдээ өмсдөг 500 төгрөгний бээлий энд 3 долларын үнэтэй байна. Дал-наян долларын бээлий ч бий (жишээ нь CAT-ын).
Хүүхдүүдийн 1-р улиралын хичээл нь дуусч хоёр долоо хоног амарсан. Хичээлийн шинэ жил эхлэхэд дэвтэр, хичээлийн хэрэгслийг нь бэлдээд сургуульд нь хүлээлгэж өгдөг юм байна. Дэвтэр, үзэг, бал, харандаа г.м.-ийг бүгдийг нь маркийг нь зааж өгнө: тэдэн хуудастай тийм шугамтай ийм хэмжээтэй дэвтэр тэдэн ширхэг, хатуу, ийм маркийн харандаа тэд, зөөлөн, марк нь ийм харандаа тэд г.м.
Зарим дэвтрийн хавтасны зураг давгүй шүү:
RBWH эмнэлгийн дэргэдэх колонкийн кафед өвчтөнүүд орж ирэх нь элбэг. Нэг нөхөр залгаатай дусалаа чирчихсэн харанхуй шөнө тууж явсан. Тэр улбар шар хувцастай:
Хэн юугаа өмсөх нь бусдад падлий. Тиймээс гэрийн үстэй таавчигтай худалдааны төвөөр хээв нэг алхана:
Тамхины талаар. Олон нийтийн газар мэдээж татаж болохгүй. Заримдаа барилгаас тэдэн метрт болохгүй гэж заасан байдаг, ихэвчлэн сургууль, эмнэлэг. Бүтэн дүүргээр нь хориглох нь бас бий, жишээ нь хотын төв.
Тамхи татах цэгүүдэд хогийн сав юмуу үнсний сав байршуулсан байдаг. Заримдаа шороотой, эсвэл кофены шаартай хайрцагнууд тавьсан харагддаг.
Бүх тамхины хайрцаг адилхан. Бичигээрээ л ялгарна. Өнгө нь бор ногоон. Санал асуулга явуулж хамгийн муухай, жигшил төрүүлсэн өнгө шалгаруулаад тэр өнгөөр тамхины хайрцгийг хэвлэхийг шаардсан юм билээ. За тэр анхааруулдаг зураг хөрөг бол байхгүй ээ байхгүй, харах юм биш:
Ер нь тамхидалттай ширүүн тэмцэж буй газар. Хилээр 50 ширхэг буюу 2 хайрцаг л тамхи авч орохыг зөвшөөрдөг. Илүү бол мэдүүлээд татвараа төл, мэдүүлээгүй контрабандаар авч орох гэж байгаад баригдвал а. бага хэмжээтэй бол хураалгаад анхааруулга авна б. их хэмжээтэй бол торгууль төлж blacklist-эд бичигднэ. Монголчууд тамхи их зөөсөөр сүүлийн үед монголчуудыг тусгайлан шалгадаг болсон сурагтай, тэр тусмаа Сиднейд. Үнийн хувьд хамгийн хямддаа хайрцаг нь 18 AUD, тиймээс барилгачид ороомог татаж их харагддаг.
Бидон шиг шуудангийн хайрцаг.
Бузар халуунд ноосон малгайтай, эсвэл хар цувтай, хавар намрын гуталтай хүмүүс таарах нь бий:
Үхсэн possum шавьжны хоол болж. Шөнөдөө машинд дайруулж үхэх нь элбэг байдаг юм.
Бичиг хэргийн дэлгүүрт антивирусын худалдаа:
Зургийн аппаратны цүнхнээс хуучин машины маань түлхүүр гарч ирэв. Машин монголд аль хэдийн шинэ эзэнтэй болсон байдаг, запас түлхүүр нь надад явж байдаг:
Энд нөхдүүд модныхоо холтсыг ховхолоод буулгачихдаг. Мөн аюултай болоод ирсэн модыг хөрөөдөж унагаад, бутлаад зүлэг ногоо, хүүхдийн тайлбайд асгадаг. Ингэснээр хөрс нь урсаж ийм тийш шавар шавхай болдоггүй.
Sewer гэсэн бичигтэй люк. Хөрс нь мөн адил модны холтос, унасан навчаар хучигдсаныг анхаарна уу.
Don't be a fool! Being safe is being cool. Аюулгүй ажиллагааны суртал ухуулга.
Номын сангийн компьютер. Утаснуудыг нь салгадаг болоод л цоож зүүсэн байлгүй. Ерөнхийд нь авч үзвэл хулгай байхгүйтэй адил. Машинаа мартаад түгжихгүй үлдээчихэд дотроос нь юм алга болохгүй. Утсаа, банкны картаа шатахуун авчихаад мартаад гарсан нөхөр буцаад очиход аваад хамгадчихсан, эргүүлээд өгч л байна лэ:
Ойрд халуун буугаад жавьж хорхой багасаад байгаа. Гэхдээ жоом, дэвхрэг зэрэг төлөөлөгчид жилийн 4 улирал байх шинжтэй:
Автозасварууд яг манайхтай адил. Том худалдааны төв, эсвэл сүлжээ засварууд нь цэвэрхэн, гял цал, дагаад үнэтэй гэж жигтэй. Хотын захруу хувийн засварууд бий. Нэг том хашаанд 5-6 барилга, тэрэнд нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Зарим нь тэндээ амьдардаг ч байж магад. Энд үнэ нь харьцангуй бага (гэхдээ л үнэтэй), орчин нь яг манайх шиг - тоос шороо, тос масло. Гэхдээ хийсэн ажилдаа баталгаа өгч байна лэ зайлуул.

Харин энэ шуудангийн салбар дахь үүрнүүд:
Айлд олж харсан плакат. Жүжгийн афиша бололтой.Бузар халуунд ноосон малгайтай, эсвэл хар цувтай, хавар намрын гуталтай хүмүүс таарах нь бий:
Үхсэн possum шавьжны хоол болж. Шөнөдөө машинд дайруулж үхэх нь элбэг байдаг юм.
Бичиг хэргийн дэлгүүрт антивирусын худалдаа:
Зургийн аппаратны цүнхнээс хуучин машины маань түлхүүр гарч ирэв. Машин монголд аль хэдийн шинэ эзэнтэй болсон байдаг, запас түлхүүр нь надад явж байдаг:
Энд нөхдүүд модныхоо холтсыг ховхолоод буулгачихдаг. Мөн аюултай болоод ирсэн модыг хөрөөдөж унагаад, бутлаад зүлэг ногоо, хүүхдийн тайлбайд асгадаг. Ингэснээр хөрс нь урсаж ийм тийш шавар шавхай болдоггүй.
Sewer гэсэн бичигтэй люк. Хөрс нь мөн адил модны холтос, унасан навчаар хучигдсаныг анхаарна уу.
Don't be a fool! Being safe is being cool. Аюулгүй ажиллагааны суртал ухуулга.
Номын сангийн компьютер. Утаснуудыг нь салгадаг болоод л цоож зүүсэн байлгүй. Ерөнхийд нь авч үзвэл хулгай байхгүйтэй адил. Машинаа мартаад түгжихгүй үлдээчихэд дотроос нь юм алга болохгүй. Утсаа, банкны картаа шатахуун авчихаад мартаад гарсан нөхөр буцаад очиход аваад хамгадчихсан, эргүүлээд өгч л байна лэ:
Ойрд халуун буугаад жавьж хорхой багасаад байгаа. Гэхдээ жоом, дэвхрэг зэрэг төлөөлөгчид жилийн 4 улирал байх шинжтэй:
Автозасварууд яг манайхтай адил. Том худалдааны төв, эсвэл сүлжээ засварууд нь цэвэрхэн, гял цал, дагаад үнэтэй гэж жигтэй. Хотын захруу хувийн засварууд бий. Нэг том хашаанд 5-6 барилга, тэрэнд нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Зарим нь тэндээ амьдардаг ч байж магад. Энд үнэ нь харьцангуй бага (гэхдээ л үнэтэй), орчин нь яг манайх шиг - тоос шороо, тос масло. Гэхдээ хийсэн ажилдаа баталгаа өгч байна лэ зайлуул.
No comments:
Post a Comment