11 February 2023

HB!

2023.02.11 00:55
Найзад төрсөн өдрийн мэнд хүргэе!
Өнөөдөр нөхдүүдтэй салхинд гарч мах шарж барих төлөвлөгөөтэй сууна. 
2021.02.11 11:44
За найзад төрсөн өдрийн мэнд!
2020.02.11 08:52
2019.02.11 00:01
Уламжлалаа эвдээд яахав. Ууганаадаа төрсөн өдрийн мэнд!
2018.02.11 17:57
Өглөөнөөс хойш гадуур явж байсан болохоор компын ард сууж чадсангүй, сая л тухалж байна. Найзад төрсөн өдрийн мэнд! 
Өглөө мэндчилгээ дэвшүүлчихсэн л дэ. Уламжлал ёсоор энд бас баяр хүргэхгүй бол гомдож мэднэ, нас сүүдэр нь өндөр болсон зайлуул )

2017.02.11 02:11
Ууганаад төрсөн өдрийн мэнд! 
Нэг түүх ярьж өгье. 92 он байна уу да, 1-р сургуульд шилжиж ирдэг жил 9-р сарын 1-нд сургууль дээрээ очвоо. Тус сургуулиас орсон хүүхдүүдийг эс тооцвол тооны ангид элссэн хүүхдүүд бие биенээ танихгүй. Надад жишээ нь нэгч мэдэх хүн байгаагүй. Сургуулийн хашаа жижигхэнийг хэлэх үү, 9 сарын 1 ямар өдөр билээ, хаана ч анги маань байгаа юм бүү мэд. Тэгсэн тэр бужигнаан дунд нэг хүүхэд надаас "Чи шинээр тооны ангид орж байгаа хүүхэд үү?" гэж асууж танилцсан нь хожим нь сайн андуудын маань нэг болсон Ууганаа байгаа юм. Би хааяа цаашлуулдаг юм:
- Ангиа хайгаад явж байтал нэг жижиг гар "Ахаа, тооны анги хаана байна?" гээд салгалаад ирж билээ, тэгсэн чи байсан байна лэ ш дэ гэхлээр Ууганаа өөдөөс:
- Хуцандаа. Эргүү төлөг шиг юм ангайгаад тэнэж байснаа мэдэхгүй гэдэг юм, ха-ха.

2016.02.11 02:11
Энэ жилийн хувьд баяр таарч байсан болохоор найзууд урьдчилаад нэг өдөр Төрхурахын аманд мах шарсан шигээ амарцгаасан юм. Ууганаад нэрийг нь каллиграфиар бичүүлж гардуулсан болно. Микроскоп шиг хэрэггүй бэлэг алга гэсэн шүүмж сонссон, ха-ха. Хүмүүсээ, нэгэндээ микроскоп бэлэглээд хэрэггүй шүү! 

2015.02.11 09:14
Ууганаадаа төрсөн өдрийн мэнд! Энэ жил мань эрд хүндэтгэлтэйгээр микроскоп гардуулсан. Хеликобактериа тоолог дэ, хэ-хэ. 

2014.02.11 09:15
Ууганаад төрсөн өдрийн мэнд!

2013.02.11 18:40
Монголчууд хотол олноороо Ууганаагийн төрсөн өдрөөр бууз идэцгээж байна.
2012.02.11 19:30
Mэдээж, төрсөн өдрийн мэнд!

2011.02.11 08:00

Ууганаад мэнд хүргэж байна!Чамайг сайн хусдаг хүмүүс хүрээлдэгт баярлаж явдаг шүү, найзаа.

Metallica - Whiskey in the Jar.

7 comments:

  1. Баярлалаа

    Водка

    ReplyDelete
  2. Ugnaad HB! Sergelen

    ReplyDelete
  3. Баярлалаа

    Водка

    ReplyDelete
  4. Баярлалаа

    Водка

    ReplyDelete
  5. Баярлалаа хөгшөөн

    Ууганаа

    ReplyDelete
  6. Баярлалаа ахын дөө

    ReplyDelete
  7. Баярлалаа дүү хүү

    ReplyDelete