Monday, February 15, 2016

Хутга хийв

UPD 2016.02.15 01:13
Амалсан ёсоор Сэкийн цехийн хэдэн фото. 
Үндсэндээ мод, төмөртэй ажиллахад шаардлагатай бараг бүх багаж энд байгаа юм: хөрөө раам, компрессор, цахилгаан гагнуур, цахилгаан өрөм болон харуул г.м. Одоо токарийн суурь машин болон төмөр хайлуулагч гаазаар ажилладаг зуух өрчихвөл үндсэндээ юу л бол юу хийж болохоор болно. Дарханы ажил хийгээд эхэлнэ гэсэн үг. Зууханд төмөр улайсгаад эхэлвэл поршений хуруу, түлхүүр зэргийг бэлдэц болгож болдог гэсэн. Жишээ нь:
Хийгдсэн хутганы хувьд одоо байгаа хэлбэр нь энэ:
Яваандаа зав гарвал жаахан нимгэлэх санаа байгаа. Ингэж:
Тэгэхгүй бол балиус шиг харагдаад байх юм. Мөн чадвал ховил татнаа, чухам болохнуу яахнав.
За тэгээд төгсгөлд нь ганц богино бичлэг (хийх явцад Сэк тестчилэл гүйцэтгэж буй байдал):
 

2016.02.05 21:27
Хөдөө гадаа явж байхад хутга их хэрэг болдог. Бүдүүн баараг, юу л бол юу хэрчиж, цавчиж байхад хэрэглэгдэх мэс машины ард явж байхад илүүдэхгүй. Гар аргаар хутга хийнэ гэсэн санаа аль дээр төрсөн. Өнөөдөр биеллээ олох шив дэ.
Өглөө 10-ын үед Хосоо-той Сэк-ийн гаражруу (гараж нэртэй боловч үндсэндээ үйлдвэрийн цехээс дутахгүй тоноглогдсон газар байдаг юм, удахгүй хэдэн фотог нь оруулна) хөдөлцгөөв. Хосоогийн машины ард хөрөө раам-ны ир ачаастай. Ийм ир мод зүсдэг хэсгээрээ металл нь илүү сайн байдаг онцлогтой боловч бидний авч явсан төмөр аль амбасын үеийнх, зөвхөн ир гэлтгүй тэр чигээрээ ган сайтай, уяралт байхгүй, халалтад ажирахгүй, Сэргэлэнгийнд олон жил хадгалагдсан хөрөө раамны ир юм. Ирсэн даруйдаа хутганыхаа макетыг төмөр дээрээ буулгаад, тасдагчаар (болгарка) зэвсэглэж аваад дайрлаа. Оч үсэрсээр ажлын бээлий тэр дороо цооров.
Хоёр хутганы хэмжээгээр тасдаж авсан хөрөөний ир:
Бэлдэцээ тискинд хавчиж байгаад хэлбэрийнх нь хэмжээнд ойртуулж тайралтууд гүйцэтгэв. Төмөр 5,5 мм зузаан, ган сайн болохоор тасдаж авах процесс удаан урагшилж байлаа.
Дараа нь точилоор контурыг нарийн гаргав. Бөөн утаа хиншүү, тоос тортог. Үр дүнд нь хутганы дүрс бүрэн гарав. Дараагийн алхам - зүлгүүрийн машинд барьж ирийг нь гаргах. Халаад ирэхлээр нь усанд дүрж байгаад ажлаа үргэлжлүүлж байлаа. Мөн зүлгүүрээр зэвийг нь бүрэн арилгав.
 
Ир гарч дуссаны дараа бариулаа нүхлэв.
Дараа нь металлыг зэврэлтээс сэргийлж воронение (тос нэвчүүлэлт) гүйцэтгэсэн. Гаазаар хутгаа халааж хөх өнгөтэй болгож байгаад машины моторын тосонд дүрээд авав. Үр дүнд нь хутганы бариулаас бусад хэсэг нь хар өнгөтэй болсон. Хутганыхаа ирийг зүлгүүрт барьж дахин өнгөлөв.
 
Байгалийн гэрэлд:
Counter-Strike:
 
Хутгаа эхэлж точилд барьж, дараа нь билүүгээр нарийн ирлэв. Тискинд хавчуулж байгаад бариулыг нь олсоор ороов. Яваандаа нарийн сураар ороох юм, өнөөдөр сур байгаагүй болохоор түр ингээд аргалчихлаа. Гэхдээ барьцтай, эвтэйхэн болсон. Нэг хэсэгтээ сур олтол ингээд л байж байг:
Эцсийн бүтээгдэхүүн:
Аймар хутга болсон. Төмөр нь ч гэж аюул. Царай зүс загал болсон ч гэлээ сэтгэл ханамжтай харьцгаав. Цаг 16 өнгөрч байлаа.
Төгсгөлд нь ганц GIF:

4 comments:

  1. Энэ өвөл нэг сайхан хутга хийх санаатай байсан амжсангүй. Гол нь төмөр дээр гацаад байсан юм.энд ч сайхан төмөр бгааюм бна даа. Мөн өөр нэг төхөөрөмж хийх төлөвлөгөө байгаа. Нийлүүлж байгаад нэг өдөр үзэхээс. Тун сайхан ажил хийсэн бна. Намухай

    ReplyDelete
  2. Хутга шалгах явцад сүүлийн картон цаас руу бүлдэг нь илүүджээ. тэрийг хараад ёстой дэлчигнэнэ гэдэг үг санаанд буув. хэхэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Дэлчигнэхийн хувьд ч дэлчигнэсээн дэлчигнэсэн, ха-ха.

      Delete
  3. тун сайхан цех байна

    ReplyDelete