Төсөв мөнгө хүрэлцэхгүй байхад төсвийнхөн шинэ жил тэмдэглэхгүй шүү гэсэн захирамж хэдэн өдрийн өмнө гарсан байна лэ. Мэргэн санааны үр дагавар эхнээсээ гарч байна:
Төрийн банк төрийн өмчит ХК болохоос яам, агентлаг биш. Байгууллагаас мөнгө гаргаагүй, ажилчид нь өөрсдөө гаргасан байсан. Тиймээс ажлын бус цагаар хүмүүс нийлээд лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ямарч сайд даргад падлий асуудал. ТУЗ-д нь СЯ суудалтай, нөлөөтэй, хэдэн захирал нь эмээсэн юм байлгүй дэ.
Ихэнх баяр манайд гажуудалтай тэмдэглэгддэг. Шинэ жил тэдний нэг. Энэ талаар Молор-Эрдэнэ ортой зүйл бичиж.
Баярыг архидалтгүй, цомхон, байгууллага ажилчидад дарамтгүй тэмдэглэж болно. Явж явж соёл, төлөвшлийн асуудал. Завхарлыг бий болгож байгаа нь манай болон дээд, доод үеийнхэн. 60-70-80-аад оныхны дийлэнх масс нь орк гэдэгтэй би сүүлийн үед санал нийлээд байгаа. 2000 оноос хойш төрөгсөд энэ тал дээр биднээс хавьгүй дээр. Тиймээс: тэмдэглэж болно, өөрсдөө мөнгөө гарга, даруухан тэмдэглэ, архи бага гудар.
Баяруудыг авч үзвэл гол 3 баяр бидэнд бий. Шинэ жил, цагаан сар, наадам. Цагаан сар - тусдаа сэдэв. Энэ баяраар зайлшгүй зардал гардаг, цаг хугацаа ч зарцуулж таардаг. Үндэсний уламжлалт баяр болохоор өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн, тэмэдэглэх ч болно. Харин бусад баяраар юм л бол нийлж найрлаад байвал утгагүй.
Эргээд өнөөгийн хоригийг авч үзвэл - зарим зальтай удирдлагууд оны төгсгөлд хурал семинар, сургалт төлөвлөөд, оройн зоог бүхий төсөв баталсан байгаа. Тэгээд оройн зоогийн халхавч дор ёлка хийнэ.
Хувь, хувьсгал ямарч байгууллага байсан хүлээн авалтын мөнгөө баярлах гэж байгаа хүмүүс нь өөрсдөө гаргадаг болчиход бүх асуулал шийдэгдэнэ.
Сүүлийн жилүүдэд засаг төр юм л бол хориглодог, хаадаг, торгодог болчихоод байгаа. Үүнийгээ бодлого гэж андуурдаг. Ямарч дебил ийм шийдвэр гаргаж чадна. Том зургаар нь авч үзвэл: төсөв жилд хоёр батлагддаг нь уламжлал болсон, тэгээд ч хүрдэггүй. Аргаа бараад том татвар төлөгчдөөс ирэх жилийн татварыг урьдчилж авах гэдэг, хэдэн сангийн мөнгө цаасан дээр үлдсэн, төсөвтэй холиод идчихдэг, ЗГ бонд гаргаж урд хормойгоороо хойдхоо нөхдөг г.м. үзэгдлүүд улам даймжирч байна. Улс мөнгөгүй биш мөнгөтэй, гагцхүү тэр мөнгийг зөв удирдан зарцуулж чадахгүйд учир байгаа юм.