26 September 2025

Шым - Романс для Анны

Өөрөө ч ойлгохоо байсан код

Надад нэг уртаас урт, нилээн олон функц процедуртай, рекурс гамгүй ашиглаж барьсан нягтлан бодох бүртгэлийн тооцоолол хийдэг код байдаг юм. Жилээс жилд элдэв юм нэмж оруулаад явдаг. Сүүлдээ өөрөө учрыг нь олохоо байсан. Ажиллахын хувьд зөв ажиллаад байдаг, гэхдээ хаана юу бодогдоод байгаагийн учрыг олох гээд сууснаас бараг шинээр бичсэн нь дээр, цаг бага орох байх. Тэгээд л ашиглаад л яваад байдаг энэ кодоо.

25 September 2025

Shit happens цувралаас

Даралттай гар болсон байгаа шүү, болгоомжлоорой!

Грязь - Кометы

24 September 2025

Чемодан

Сонин юм шүү. Монголчууд нүүдэлчид. Гэхдээ жинхэнэ нүүдэл суудлын эд болох чемодан монгол айлд тавилга шиг л байдаг. Зарим нь бараг хагас зуунаас илүү насалсан байх.

Blink-182 - I Miss You (Live in Las Vegas 2011)

12 September 2025

Nepal

Энэ ёстой гэрэл гэгээгүй юм болж байнаа. Дэргэд нь манай залуучууд засгийг хүчирхийлэлгүй огцруулж чадсан. Яаж ч дамартсан ийм дээрээ тулж болохгүй л дэ.
Энэ нөхрийн сүүлд оруулсан видеонуудыг үзээрэй. Непалд явж таарсан англи аялагч байгаа юм. Зүгээр л үймээн дунд сурвалжлагч хийж байна лэ. 

The Last Dinner Party - Nothing Matters

Single photo

1959 он. Түвд. Лам нар хятадын цэргүүдэд буу зэвсгээ хураалгаж байна.

Агата Кристи - Опиум для никого

08 September 2025

Макс Корж - 2 типа людей

UPD 2025.09.08 19:02

2019.09.30 01:37 
.: Холбоос устаж :.

Адарсүрэн

UPD 2025.09.08 09:59
Дуу хөгжим сайн мэдэх уншигч залруулга хийж бичиж: 
Гэснээс энэ дууг Адарсүрэн агсан дуулсан хувилбар байдаггүй, харин Мөнхбаяр агсных байдаг. Таны шэйрлэсэн нь Ганбат агсаны "Тэмээн дээрээс наран ойрхон" гээд Адарсүрэнг cover хийсэн цомгийнх нь бичлэг, bitrate-ийг нь багасгаж шуум нэмсэнг хүмүүс Адарсүрэн агсных гээд буруу ойлгоод байдаг. Тэр CD-нээс нь хуулсан өндөр bitrate-тэй тамгатай нь харин энэ байна :) https://soundcloud.com/august-bavaria/ganbat-chandmani-erdene-ganbat-chandman-erdene

Баярлалаа. Залруулаад дээрх линкийн хувилбарыг орууллаа.

2025.09.04 15:50
Энэ дээр үеийн дуунуудын шуугианыг арилгаж, чанарыг нь сайжруулж барьдаггүй юм байх да. Жишээ нь: Адарсүрэнгийн дуунуудаас цэвэрхэн бичлэгтэйг олох аргагүй. Зохиогчийн эрхийн асуудал байхгүй бол хувийн аудио-бичлэгийн студионууд янзалчихмаар юм. Үгүйдээ Соёлын яам маань аймаг, сумын соёлын төв засаж байснаас иймэрхүү ажил хиймээр юм. Соёл заавар соёлын төвөөр дамжиж түгэхгүй, С.Жавлан ганцаараа юу хийж байна, харах хэрэгтэй. Бурханы сургаал ч гэсэн сүм, дуганаар дамжиж түгдэггүй байгаа шүү. За хадуурах гэж байна, зүгээр Адарсүрэнгээ сонсоё.

DJ Блокnote - До свиданья

06 September 2025

Pet Shop Boys - Always On My Mind

UPD 2025.09.06 10:16

UPD 2012.11.01 10:13
Restored.
.: Холбоос устаж :.

2009.10.18 21:51
Сонсоод л байвал сонсоод л байх хамтлагуудын нэг.
.: Холбоос устаж :.

03 September 2025

Pet Shop Boys - Rent

Ажлын ур чадвар

Ойр зуурын ажлыг боломжтой бол өөрөө хийхийг хичээдэг. Гоё үр дүнд хүрэх нь ч бий, санаанд хүрэхгүй нь ч бий. Зарим тохиолдолд засах гэсэн биш эвдээд дуусдаг. Зуслан дээр байшин барьснаас хойш ер нь хийхгүй зүйлгүй болсон до. Уулын мухарт очоод ажил хийгээд өгөх хүн цөөн шүү дэ. Тиймээс өөрөө өөртөө л найдана.
Сантехник боломжийн. Даралтын насос, крант тавих, бочкины хөвүүр, татуурга солих, шугам нааж холбох, бохирын шугам сэтгэж цэвэрлэх зэргийг хийчихнэ. 
Цахилгаан ч гэсэн учиртай. Тестер буюу мультимер бариад 380-ын щитээс 220 гэрлүү орж буй эсэхийг ямартаа ч шалгачихна. Гэрэл чийдэн солих, ойр зуурын монтаж хийчихнэ. Компьютер, сүлжээний хувьд мэргэжил ойр болохоор асуудал үүсдэггүй. Энгийн сервер босгох, хяналтын камер суурилуулах, хөдөлгөөн илрүүлэгч холбох зэргийг хийнэ.  
Механикийн ажил бас байна. Машин тэрэгтэй бага сага ноцолдоно, гэхдээ тос масло солихоос хэтрэхгүй дэ. Ойр зуурын техникийн эвдэрлийг аргалах гэж оролддог.
Мужааны ажил сонирхолтой. Мод өөрөө гоё материал л да. Төмөртэй ажиллах бол хэцүү байх, дарханы ажлыг оролдож үзээгүй. Уг нь нэг гагнуурын аппараттай болчихвол их зүйл амжуулах юм шиг санагдаад байгаа. Барилгын ажил хүнд, болж өгвөл хийхгүй зугтдаг. Силикон татах, будгийн ажил, обой наах г.м. ч яахав, амархан. Плита наах, хана өрөх, дээвэр хийх, хаалга суулгах г.м.-д мэргэжил, дадлага туршлага шаардагдах байхөө. За ёстой яагаад ч хийхгүй зүйл бол электроник юм билээ, хичнээн ч зүйл эвдэв, ккк.